Өмнөд Солонгос Пёньяны эсрэг радио нэвтрүүлэг цацна

Хуучирсан мэдээ: 2024.06.09-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Пёньяны эсрэг радио нэвтрүүлэг цацна

Өмнөд Солонгос Пёньяны эсрэг радио нэвтрүүлэг цацна

Хойд Солонгос хогоор дүүрсэн агаарын бөмбөлөг илгээсний дараа Өмнөд Солонгос харуй арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал Сөүлийн ерөнхийлөгчийн алба хөрш Хойд Солонгосын хил дагуу Ням гаригт чанга яригчаар Пёньяны эсрэг суртал ухуулга бүхий радио нэвтрүүлэг цацахаар болжээ. Өмнөд Солонгосын өшөө авалт нь Пёньяны уурыг хүргэж, цэргийн харуй арга хэмжээ авахад түлхэц болж магадгүй. Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын захирал Чан Хо Жин болон бусад албаны хүмүүс Пёньяны илгээсэн хогтой бөмбөлгийг буруутгаж, хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос Хойд Солонгостой 2018 онд байгуулсан хурцадмал байдлыг намжаах гэрээгээ цуцалсан. Үүнээс хойш Өмнөд Солонгосын иргэд Пёньяны эсрэг цанга яригчаар цацах нэвтрүүлгийг сайшааж байна. Гэвч суртал ухуулгын кампанит ажлыг дахин эхлүүлэх нь хилийн бүс нутагт байлдааны буудлага хийх цэргийн сургуулилтыг дахин эхлүүлэх боломжийг олгоно гэж шинжээчид эмээж байна.  Өмнөд Солонгосын нэгдсэн штабын мэдээлснээр, Бямба гаригийн шөнө Умардаас Өмнөд рүү 330 орчим бөмбөлөг хөөргөж байгааг илрүүлсэн. Дараа ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс 80 орчим бөмбөлөг олдсон байна. Үүнд хуванцар болон цаасны хог хаягдал зэрэг багтсан ба ямар ч аюултай бодис илрээгүй байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж