СЕХ: Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сурталчилгааг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.06.09-нд нийтлэгдсэн

СЕХ: Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сурталчилгааг эхлүүлнэ

СЕХ: Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сурталчилгааг эхлүүлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд маргааш /2024.06.10/ нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлэх талаар мэдэгдэв.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл маргааш 08:00 цагаас эхлэн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсвэл өөрийг нь төлөөлөх хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж