Калори багатай сахар орлуулагч гэгдэх "xylitol" зэрэг бүтээгдэхүүн зүрхний шигдээс, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Энэхүү сахар орлуулагч нь бохь, шүдний оо зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд агуулагддаг. Кливленд клиникийн Лернерийн Зүрх судасны оношилгоо, урьдчилан сэргийлэх төвийн захирал, ахлах судлаач доктор Стэнли Хазен " Эрүүл хүмүүст өдөрт бага хэмжээгээр сахар орлуулагчтай ундаа өгч, цусан дахь сахарын хэмжээнээс авхуулан нарийн шинжилгээ хийж судалсан. Хэсэг хугацааны дараа судалгаанд оролцсон хүмүүсийн цусан хангамж муудаж, цусны сахарын хэмжээ огцом өссөн байсан" гэжээ.
Мөн " Хэрэв ердийн сахар хэрэглэвэл цусан дахь глюкозын хэмжээ 10 эсвэл 20 хувиар өсөх боловч 1000 дахин өсөхгүй. Сахар орлуулагч ашигласан хүмүүсийн глюкоз 1000 дахин өссөн" гэв. Өнгөрсөн онд мөн доктор Хазен "erythritol" гэх орлуулагч бодис дээр туршилт явуулжээ. Энэ нь өөр нэг илчлэг багатай чихэрлэг бодис бөгөөд стевиа, сармагчин жимс, кето бууруулсан элсэн чихэртэй бүтээгдэхүүнд агуулагддаг. Лабораторийн болон амьтны нэмэлт судалгаагаар "erythritol" ба"xylitol" нь цусны ялтасыг илүү хурдан бүлэгнэхэд хүргэдэг болохыг тогтоожээ. Цусны бүлэгнэл тасарч, зүрх рүү шилжиж, зүрхний шигдээс эсвэл тархи руу шилжиж, цус харвалт үүсгэдэг.
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн саяхан гаргасан судалгаанд, 2050 он гэхэд Америкийн насанд хүрэгчдийн 61 хувь нь зүрх судасны өвчтэй болно. Цусны бүлэгнэлтийн идэвхжилийг бууруулах нь зүрх судасны эмч нарын хэрэглэдэг гол эмчилгээ юм. Тиймээс калори багатай, сахар орлуулагчийг зохистой хэрэглэхийг судалгааны баг хамт олон зөвлөжээ.
Эх сурвалж: CTV News
Холбоотой мэдээ