Израилийн арми Бямба гаригт Газын Нусейрат дүрвэгсдийн хуаранд цохилт өгчээ. Улмаар 210 гаруй палестинчууд амь үрэгдэж, 400 орчим хүн бэртэж, гэмтсэн байна. Израилийн арми цохилт өгөхдөө их буу, агаарын пуужингийн систем ашигласан ба минут бүрт Нусейратын хэд хэдэн газарт дэлбэрэлт болжээ. НҮБ халдлагыг буруутгаж, Израилийг хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчсөн улсуудыг ангилдаг "хар жагсаалт"-д оруулсан. Израиль тухайн халдлагаар дөрвөн иргэнээ аварсан гэж мэдээлсэн байна. АНУ мөн Израилийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. НҮБ-ын хувьд олон зуун хүний амийг золиосолсон аврах ажиллагааг буруутгаж, албан ёсны мэдэгдэл гаргасан. Үүнтэй адил Израилийн Тель-Авив хотноо дайныг эсэргүүцсэн хэдэн зуун хүмүүс төв талбайд жагсаал хийж, 33 хүн баривчлагдсан байна. Олон улсын шинжээчид, удирдлагууд Израилийн хандлагыг буруутгаж гал зогсоохыг шаардсан хэвээр байгаа ба хэлэлцээр хийхийг шаардсан байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ