Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум долларын олов

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум долларын олов

Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум долларын олов

Монгол Улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Мөн аялахад хамгийн тааламжтай орноор нэрлэгдэв. Соёлын сайдаар ахлуулсан баг хамт олон Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах хэд хэдэн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 онд Соёлын яамыг байгуулснаар улс орны хөгжил дэвшил, нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах, дэлхийд Монгол Улсыг тодотгон таниулах хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн сацуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ.

Тодруулбал, соёл, урлагийн салбарт сүүлийн гурван жилд улсын хэмжээнд нийт 90 орчим бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, дуусгалаа. Тухайлбал, “Чингис хаан” үндэсний музей, Хүүхэд, залуучуудын театр, Үндэсний номын сангийн салбар барилгыг ашиглалтад оруулахаас гадна Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварласан нь онцлох бүтээн байгуулалтад багтаж байгаа юм.

Тухайн бүтээн байгуулалтуудын ач холбогдол, онцлогийг дурдвал, “Чингис хаан” үндэсний музей Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх Монголчуудын төрт ёсны түүхийг бүрэн илтгэх 11324 ширхэг үзмэртэй. Мөн музейн барилгын талбайн хэмжээгээр Азид эхний аравт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2024 онд National Geographic-аас заавал зочлох 20 соёлын орон зайн нэгээр нэрлэжээ.

Мөн Франц улсад хамтран зохион байгуулсан “ЧИНГИС ХААН: “МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” үзэсгэлэн, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, мөн хууль бусаар хил давсан палеонтологийн олдворуудыг буцаан авч ирж буй нь соёлын салбарыг шинэ шатанд гаргахад жинтэй хувь нэмэр оруулж буй.

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай, Кино урлагийг дэмжих тухай,  Музейн тухай зэрэг хуулийг батлуулж, соёлын салбарын хууль эрх зүйн орчныг Соёлын сайд Ч.Номингоор ахлуулсан баг хамт бүрдүүллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж