V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөдүгээр хороо буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг өнөөдөр /2024.06.08/ 23.00 цагаас эхлэн хааж, авто замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэх аж.

Дээрх замыг зургадугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийх юм байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж