Фото: Талын салхийн чоперчид ес дэх жилдээ

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

Фото: Талын салхийн чоперчид ес дэх жилдээ

“Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Мото наадамд оролцогчид өнөөдөр /2024.06.08/ Сүхбаатарын талбайд цуглан, нээлтийн арга хэмжээгээ хийж, 12.00 цаг өнгөрч байхад цуваагаар Чингис хааны хөшөөт цогцолбор руу хөдөллөө. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 30 мото клубын 1200 орчим мотоцикл сонирхогчид, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцож байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран мото наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд Чингис хааны хөшөөт цогцолборт энтертайнмент шоу арга хэмжээгээ үргэлжлүүлэх юм. Энэ үеэр хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн наадам болно.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж