Буутай хүн барьцаалав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Буутай хүн барьцаалав

АНУ-ын Мерилэнд мужийн Силвер Спрингс-д байрлах Дисковери сувгийн байранд өчигдөр буюу лхагва гаригт хүн барьцаалсан хэрэг гарчээ. Барьцаалагч этгээд цагдаагийн нэг ажилтныг буудсан байна. “Барьцаалагдсан хүн ямар нэгэн гэмтэл аваагүй гэж” тус мужийн цагдаагийн ажилтан мэдэгдсэн юм. Хүн барьцаалсан этгээдийг Жеймс Ли гэдэг юм байна. Барьцаалагдсан хүнийг суллахын тулд цагдаагынхан бүтэн дөрвөн цагийн турш утсаар ярьжээ. Жеймс Ли өмнө нь Дисковери сувагт ажиллаж байсан бөгөөд ажлаасаа халагдаад удаагүй байгаа ажээ. Одоогоор хэргийг нарийвчлан шалгаж байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж