Ази тив дэх Орос эх орон нэгтнүүдийн бүсийн XVII бага хурал "Хилийн чанад дахь Оросын цөөнхийг хадгалах үндэс суурь нь уламжлалт үнэт зүйлс" сэдвийн дор өнөөдөр /2024.06.08/, маргааш болно. Бага хуралд Австрали, Шинэ Зеланд, Балба, Тайланд, Камбож, Сингапур, Малайз, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг бүс нутгийн 12 мужаас ирсэн орос иргэд болон хилийн чанад дахь төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцох аж.
Нээлтийн ёслол өнөөдөр болох бөгөөд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэндчилгээ дэвшүүлж, Оросын эх орон нэгтнүүдийг зохицуулах зөвлөлийн дарга М.В. Дроздов, Гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн эрхийг хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.И.Удальцов нар үг хэлнэ. Ёслолын төгсгөлд оролцогчид тодорхой асуудлаар илтгэл тавина.
Эх сурвалж: Посольство России в Монголии