Месси, Роналдо ирсэн ч Монголын хөлбөмбөгийн шигшээг аварч чадахгүй

Месси, Роналдо ирсэн ч Монголын хөлбөмбөгийн шигшээг аварч чадахгүй

Месси, Роналдо ирсэн ч Монголын хөлбөмбөгийн шигшээг аварч чадахгүй

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг "FIFA Days"-ийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолт нь Азийн аваргын урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх чухал тоглолтыг өмнө болж буйгаараа онцлог байсан юм. Тоглолтын тухайд Камбожийн олимпийн цэнгэлдэхэд болж, эзэн орон 2-0 харьцаатай хожив. Эхний гоолыг 22 дахь минутад Яадаи Огава оруулсан бол хоёр дахь гоолыг төд удалгүй 30 дахь минутад Са Ти оруулжээ.

Камбожийн шигшээ баг эцэст нь 271 өдрийн дараа анхны ялалтаа авч байгаа нь энэ. Харин Монголын шигшээ баг хожил бүү хэл гоолын бараа сураггүй нэг жил гаруй болж байна.

Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Г.Далмас удирддаг бөгөөд тэд хамгийн сүүлд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр Макаог 4-0 гэсэн харьцаатай хожжээ. Тэгвэл Монголын шигшээ хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 14-ний өдөр Йемений шигшээг талбай дээрээ 2-0 гэсэн харьцаатай хожсон аж. Гоолын тухайд хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүржийн эсрэг оруулсан.

Камбожийн шигшээ дэлхийн чансааны 179-рт жагсч байгаа бол Монгол 191-рт явна.

Монголын шигшээ баг гавьтай амжилт үзүүлэлгүй үнэхээр удаж байна. Тодруулбал, ахлах дасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлага дор шигшээ баг гэхэд л 14 тоглолт хийж, ердөө ганц ялж, хоёр тэнцэж, 11 удаа хожигджээ. Үүнээс ердөө хоёрхон тоглолтод л гоол оруусан амжилттай. Япон дасгалжуулагчийн хувьд шигшээ багаас гадна залуучуудын шигшээ багийг удирдаж буй. Залуучуудын шигшээ өнгөрсөн жил Оцүкатай зургаан тоглолт хийснээс нэг тэнцэж, тав хожигдсон үзүүлэлттэй.

Японы Тойама Даичи ахлах сургуулийн дасгалжуулагч байсан Ичиро Оцүка нь Японы хөлбөмбөгийн холбооноос цалинжиж, Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа.

Шигшээ багийн тоглолтын тухайд дэндүү уйтгартай хөлбөмбөгийг толилуулж байна гэж хөлбөмбөг сонирхогчид шүүмжилж байгаа. Тогтмол гараа нь таван хамгаалагч, гурван хагас хамгаалагч, хоёр довтлогчтой. Хамгаалалтаас сөрөг довтолгоо руу, "Long Ball" буюу хамгаалалтын шугамаас довтолгооны шугам руу агаарын алсын дамжуулалтаар тоглох тактиктай нь илт харагддаг. Нөхөрсөг тоглолтод хүртэл шинэ тактик, комбинац туршихгүйгээр өнөөх л гараагаа гаргаж, алсын дамжуулалт зонхилсон тоглолтоо үзүүлсээр байна. Ядаж нөхөрсөг тоглолтод үр дүнд анхаарсан бус үзүүштэй, өрсөлдөөнтэй, харилцан бөмбөг эзэмшсэн тоглолтыг Монголын фанатууд хүсч байна.

Монгол тамирчдын ур чадвар, тэсвэр, бие бялдар сайжирч, олон улсад танигдаж, клубын түвшинд сайн байгаа ч шигшээ багтаа л учраа олохгүй харагдана.

Монголын шигшээ баг Майкл Вайссын үед агуулгын хувьд илүүрхсэн тоглолт олон хийгээгүй ч үр дүнгээ хадгалж, хожил байгуулдаг байв. Герман мэргэжилтэн дөрвөн жил шигшээ багийг удирдахдаа 19 тоглолтод тав хожиж, гурав тэнцэж, 11 хожигдсон амжилттай. Харамсалтай нь, гэрээний сунгалт, цалин дээрээ тохирч чадаагүй улмаас ажлаа хүлээлгэн өгсөн гэх яриа бий. Түүнээс хойш хоёр ч дасгалжуулагчийн дараа Японоос Шиүчи Масэ ирж, Монголын шигшээ чансаа өндөр, хүчирхэг Киргизстаныг хожиж байлаа. Масэ ердөө ганцхан тоглолтод шигшээ багийг удирдаж, эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцсан. Ингээд л Ичиро Оцүка Монголд ирсэн хэрэг.

Ийм уйтгартай хөлбөмбөг тоглож, ганц тактикаараа дөрвөн жил явж байгаа шигшээ баг дээр Лионель Месси, Кристиано Роналдо ирсэн ч хожил байтугай гоолоо ч оруулж чадахгүй байх. Монголын хөлбөмбөгийн холбоо ч эртхэн дасгалжуулагчаа солих арга хэмжээ авах нь зүйтэй. Ядаж зардлаа гаргаад өөрсдөө шигшээ багийн дасгалжуулагчийн эрэлд гаръя. Дэгсдүүлэхэд Японоос бусад бүх Азийн орнууд Европ, Америк тивээс дасгалжуулагч авчирч, ажиллуулж байна. Монголын шигшээд Европ дасгалжуулагч нар арай амжилттай ажилладаг үзүүлэлт бий.

Монголын шигшээ баг зургадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Камбожийн эсрэг тоглоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NicoleMoody 2024-06-08 95.182.126.101

Харуулах боломжгүй.

Avatar

LauraRiley 2024-06-08 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

JeanetteBauman 2024-06-08 188.130.129.91

Харуулах боломжгүй.

Avatar

MaheMartinez 2024-06-08 109.248.204.126

Харуулах боломжгүй.

Avatar

ShaunaJones 2024-06-08 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

RuthRamirez 2024-06-08 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

HollyLarson 2024-06-08 45.11.21.157

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaTurner 2024-06-08 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

TamikoThompson 2024-06-08 188.130.129.213

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaTaylor 2024-06-08 46.8.17.108

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieChildress 2024-06-08 188.130.128.238

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMartin 2024-06-08 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

KristyLove 2024-06-08 109.248.12.164

Харуулах боломжгүй.

Avatar

MandyMoore 2024-06-08 188.130.187.52

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleOndieki 2024-06-08 95.182.124.49

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-06-08 109.248.15.65

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHolloway 2024-06-08 95.182.126.151

Харуулах боломжгүй.

Avatar

JanetFlores 2024-06-08 95.182.124.205

Харуулах боломжгүй.

Avatar

KathyMorgan 2024-06-08 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceHarris 2024-06-08 46.8.23.33

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferCastillo 2024-06-08 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

DianaLynch 2024-06-08 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaSalazar 2024-06-08 46.8.23.33

Харуулах боломжгүй.

Avatar

RosalynWilson 2024-06-08 188.130.136.194

Харуулах боломжгүй.

Avatar

MeganTiwari 2024-06-08 46.8.111.242

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWebber 2024-06-08 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaWashington 2024-06-08 188.130.137.105

Харуулах боломжгүй.

Avatar

KristiNystrom 2024-06-08 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-06-08 46.8.192.94

Харуулах боломжгүй.

Avatar

KimPearson 2024-06-08 46.8.193.49

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaMills 2024-06-08 109.248.166.53

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieRobinson 2024-06-08 188.130.136.111

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseFrazier 2024-06-08 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSchultz 2024-06-08 194.35.113.200

Харуулах боломжгүй.

Avatar

NancyRosinski 2024-06-08 46.8.155.71

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFlynn 2024-06-08 46.8.23.49

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAlexander 2024-06-08 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

MandyHall 2024-06-08 188.130.143.71

Харуулах боломжгүй.

Avatar

Jackie 2024-06-08 188.130.188.34

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBryant 2024-06-08 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSosa 2024-06-08 46.8.156.2

Харуулах боломжгүй.

Avatar

TinaMarie 2024-06-08 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAnderson 2024-06-08 188.130.137.245

Харуулах боломжгүй.

Avatar

RoseDavis 2024-06-08 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMikkelsen 2024-06-08 46.8.23.213

Харуулах боломжгүй.

Avatar

LeilaniMartin 2024-06-08 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

AatiyahHaynes 2024-06-08 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBrownlee 2024-06-08 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

JodiMitchell 2024-06-08 188.130.137.40

Харуулах боломжгүй.

Avatar

SherryLarge 2024-06-08 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLee 2024-06-08 109.248.204.137

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-08 103.212.118.134

татан буугдвал таарна хөл бөмбөгийн холбоо нь

Avatar

JessicaFigueroa 2024-06-08 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

KristenGriffin 2024-06-08 188.130.129.180

Харуулах боломжгүй.

Avatar

WendyHain 2024-06-08 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueMiles 2024-06-08 194.32.229.115

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaElmore 2024-06-08 45.87.253.15

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaOrtiz 2024-06-08 109.248.204.199

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaThompson 2024-06-08 213.226.101.187

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-08 66.181.184.96

Татан буулга мөнгөний гарз

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-06-08 202.21.110.94

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГ МАШ МУУ……….ӨГСӨН МӨНГИЙГ НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ АЛГА ………..

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.93.86

Niitiin xul bombogiin exleliig tavix
60 ony volleiball shig uund sanxuu shidex

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.93.86

Shalgaruulalt

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.93.86

Beltgel

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.93.86

Bayan xolbooshdee

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.93.86

Sanxuugiin xyanalt

Avatar

Нэргүй 2024-06-08 103.145.234.116

3 дамжуулалт номоор нь өгч чадахгүй,дээр үед хашаа хороонд тоглодог байсан бөөнөөрөө гүйлддэг тактикаар л олон жил явж бна даа

Avatar

Зочин 2024-06-08 202.126.89.157

тоглох талбай бараг алга. битүү бетон ширэнгэ дотор хаана тоглохов дээ. нийтийг хамарсан спорт л хөгждөг

Avatar

JuliaSmith 2024-06-08 45.11.21.101

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-08 139.5.218.146

Тамирчдыг бүр хар нялхаас нь, 3-4 настайгаас нь, зөв арга техниктэйгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Тэгэхдээ төрөлхийн авьяастай хүүхдүүдийг олох шаардлагатай. Тийм "нүд"-тэй дасгалжуулагч, багш харин одоогоор олдох болов уу даа, хөөрхий…Гэхдээ сэтгэлээр уналгүй үзсээр байхад учир ургах байлгүй дээ…

Avatar

Нэргүй 2024-06-08 103.57.94.32

mongold jinhene hulbumbugiin fanatuud baina. harin hulbumbugchid baidaggui.

Avatar

Нэргүй 2024-06-08 202.9.46.6

Хаха.

Avatar

Зочин 2024-06-08 66.181.160.121

Хөлбөмбөг хүн нэг бүрийн техникээ азийн түвшинд хүргэх хэрэгтэй л дээ нэг л их хөшүүн харагдах юм билээ

Avatar

Зочин 2024-06-08 66.181.190.226

Нүдний булай. Монголд хөл бөмбөг хөгжихгүй байсаар л байна. Битгий эх орны минь нэрийг гутаагаад бай. Бүү гадаадад очиж нүдний булай бол.

Avatar

И 2024-06-08 66.181.161.27

больцгоовол таарна. хичнээн ч жил хөрөнгө үрэв..Азийн хамгийн ядуу орнуудад ч хожигдоно. ШАРАА

Avatar

AshleyPerez 2024-06-08 46.8.222.156

Харуулах боломжгүй.

Avatar

цоогий 2024-06-08 202.9.40.157

Ямар ч довтолгоо байхгүй үзэхэд ч урамгүй тэгсэн мөртлөө хүнд хүнд алдаа хийнэ

Avatar

Зочин 2024-06-08 202.55.188.81

Монголын хөл бөмбөгийн шигшээ багт ТУЛГА шиг л дасгалжуулагч хэрэгтэй бна даа! Хөл бөмбөг, сагсан бөмбөг өөрч ерөнхий философи, тактик адилхан зүйл олон бдаг юм шиг ээ! гэхдээ үүнийг манай одоогийн хөлдүү хөлбөмбөгийн дасгалжуулагчид ойлгох гэж дахиад бүтэн жарныг авах бх даа! эхний ээлжид зүгээр л зөвлөх мэргэжилтэн, дасгалжуулагчаар аваад нэг жил ажилуулсан бхад магадгүй дэлхийд биш юм аа гэхэд тивдээ цахиур хагалаж мэдэх л юм даа!

Avatar

Нэргүй 2024-06-08 66.181.184.182

Нийтийн хөл бөмбөг сул байгаатай холбоотой.

Avatar

Моя 2024-06-08 103.57.95.23

Харвардчууд уих-д олонхи болоод ч монгол улсыг хөгжүүлж чадахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж