Байден зэвсгийн тусламжийг оройтуулсандаа уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

Байден зэвсгийн тусламжийг оройтуулсандаа уучлал хүсэв

Байден зэвсгийн тусламжийг оройтуулсандаа уучлал хүсэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Украины ерөнхийлөгч Зеленский нар Баасан гаригт Парис хотноо уулзлаа. Энэ үеэр Байден АНУ-ын цэргийн тусламжийг хэдэн сараар хойшлуулсны төлөө олон нийтийн өмнө анх удаа уучлалт гуйв. Мөн агаарын довтолгооноос хамгаалах сөнөөгч, их бууны сум болон бусад чухал зэвсэг зэргийг багтаасан 225 сая ам.долларын шинэ багцыг амлажээ.

Байден Украины ерөнхийлөгч Зеленскийд хандан “АНУ та бүхэнтэй хамт байх болно гэдгийг би баталж байна. Бид Украиныг бүрэн дэмжсэн хэвээр байна" гэжээ.

Хоёр удирдагчийг хүлээн авсан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Пүрэв гарагт Киевт тусламж амлалаа. Тодруулбал, Франц улс "Мираж" байлдааны нисэх онгоцоо нийлүүлж, Украины цэргүүдээс бүрдсэн бригадыг сургана гэж мэдэгдсэн юм.

Барууны орнуудаас Украинд нийлүүлсэн зэвсгийг хязгаарлагдмал хэмжээгээр ОХУ-ын хилийн бүс нутаг дахь цэргийн объектод цохилт өгөхөд ашиглах зөвшөөрлийг АНУ олгосон. Энэ шийдвэрийн дараа Орос, Украины мөргөлдөөн улам хурцадмал байдалд хүрээд буй. Энэ зөвшөөрөл хангалтгүй байгаа гэдгийг Зеленский хэдийнэ илэрхийлсэн билээ. Тэрбээр дайсны нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийн тулд барууны бусад алсын тусгалын зэвсгийг ашиглах хүсэлтэй байна гэжээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж