2800 хайрцаг лего хулгайлсан этгээдүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

2800 хайрцаг лего хулгайлсан этгээдүүдийг баривчлав

2800 хайрцаг лего хулгайлсан этгээдүүдийг баривчлав

Калифорни дахь нэгэн байшингаас Лхагва гаригт 2800 хайрцаг лего тоглоом олджээ. Тоглоомыг хулгайлсан хоёр эрэгтэйг цагдаа нар баривчилж, нэгийг нь жижиглэн хулгай, нөгөөг нь их хэмжээний хулгай хийсэн хэрэгт буруутгав. Хулгай хийсэн этгээдүүд нь 71 настай Ричард Сигел, 39 настай Бланка Гудино нар байжээ.

2800 гаруй хайрцаг лего тус бүр нь 20-1000 ам.долларын үнэтэй.

Бланка Гудино нь Мягмар гаригт хулгайн легонуудаа Сигелийн гэрт буулгахаасаа өмнө Торранс, Лэйквуд зэрэг жижиглэнгийн дэлгүүрээс дахин хулгай хийсэн байна. Тэд хулгайлсан легонуудаа интернетэд байршуулж, борлуулдаг байсан бөгөөд офицеруудыг Сигелийн гэрт шалгалт хийх явцад хэд хэдэн хүн тоглоом авахаар иржээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж