Долдугаар сарын 1 –ээс өмнө Засгийн газар нүүнэ

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1 –ээс өмнө Засгийн газар нүүнэ

Долдугаар сарын 1 –ээс өмнө Засгийн газар нүүнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласнаар Төрийн ордон эзгүйрсэн ч Засгийн газрын хувьд долдугаар сарын 1-ээс өмнө 126 гишүүний өрөөг бэлтгэх их ажил ундраад байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан тогтоолоор Төрийн ордноос Засгийн газар нүүж, шинээр бүрдэх парламентын гишүүдэд өрөө тасалгаа гаргаж өгөх учиртай. Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар байрладаг. Парламентын гишүүдийн тоо өмнөхөөсөө 50 гишүүнээр нэмэгдэж байгаа тул Засгийн газар Төрийн ордноос нүүхээс аргагүй болсон юм.

Долдугаар сарын 1-н болоход сар хүрэхгүйн хугацаа үлдсэн. Иймээс энэ хугацаанд багтаж Засгийн газар Төрийн ордноос нүүх шаардлага үүсээд байна.

Улаанбаатар хотын төв хэсэг буюу Их тойруу дотор төр засгийн бүхий л байгууллага байршдагаас түгжрэл үүсэх гол шалтгаан болж буй. Үүнийг бага ч болов задлах зорилгоор нийслэлийн захиргаа Яармаг руу нүүсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ордныг Төв аймгийн Номтын аманд байгуулах амлалт өгсөн. Гэхдээ энэ ажил биеллээ олоход олон жил шаардана. Харин тэр болтол Засгийн газар Тагнуулын ерөнхий газрын байранд байрлах болж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж