HP гурван шинэ лэптоп танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

HP гурван шинэ лэптоп танилцуулав

Компьютер үйлдвэрлэгч Hewlett-Packard компани 3D дүрслэл болон Blu-ray диск уншигч бүхий шинэ загварын гурван төрлийн зөөврийн компьютераа танилцууллаа.
3D функц бүхий лэптоп нь HP Envy 17 3D нэртэй бөгөөд театрын дуугаралттай болгох үүднээс Beats Audio болон HP Triple Bass Reflex subwoofer-ыг суурилуулсан байна. Түүнчлэн тусгай зориулалтын 3D шилний тусламжтайгаар гурван хэмжээст дүрслэл бүхий видеог үзэх боломжтой юм. Хэрэв хэрэглэгч 3D хэлбэрээр үзэхийг хүсэхгүй бол стандарт горимд шилжүүлснээр энгийн байдлаар үзэж болох гэнэ. Дэлгэцний хувьд 17,2 инч хэмжээтэй, HP Ultra BrightView технологийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн 2ТВ хүртэлх багтаамжтай хатуу диск, Core i7 дөрвөн цөмт процессортой аж. Зул сарын баярын өмнө худалдаанд гарах Envy 17 3D лэптопны үнийн талаар хараахан мэдээлэл гараагүй байна.

HP-гийн танилцуулсан бас нэгэн шинэ лэптоп нь HP Envy 14 Beats хувилбар юм. Товчлуурын арын гэрэлтүүлэгч улаан өнгөөр гэрэлтэх уг зөөврийн компьютер нь өндөр үзүүлэлттэйгээс гадна гадаад үзэмжээрээ хэрэглэгчдийг татах бололтой.
Харин сүүлийн шинэ загварын тухайд HP Pavilion dm3 юм. Нимгэн, хөнгөн загвартай, 13,3 инч дэлгэцтэй уг лэптопны баттерейны хүчин чадал 7,5 цаг бөгөөд үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч 549 ам.доллараас эхлэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж