Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2024 оны эхний таван сарын байдлаар 122 бүртгэгдсэн нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Г.ПҮРЭВДЭЛГЭР:
-Өнгөрсөн онд Хар тамхитай тэмцэх газраас төрийн ба төрийн бус байгууллагаас хамтран, "Анзаар" аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд тодорхой чиглэлээр мэдээ сурталчилгааны ажлууд явуулж, ард иргэдэд өгч байсан анхааруулга мэдээллээс дахин хүргэе. Та бүхэн үр хүүхэд ойр дотны хүмүүс, найз нөхдөө хаана, юу хийж явааг дахин нэг анзаарч үзээрэй.
Мөн дараагийн анхаарах асуудал бол бусдын ачаа тээвэр, дайврыг ямар нэгэн байдлаар авч явахгүй байхыг нийт ард иргэддээ болон Монгол Улсаас гадагшаа зорчиж буй, гадаад улсаас Монголд ирж байгаа иргэддээ дахин анхааруулъя.
Үүнээс гадна иргэд ойр дотны хэн нэгэн, үр хүүхэд бие болон сэтгэл зүйн хувьд тогтворгүй, сэжигтэй байгаа шинж тэмдэг илэрвэл мэдээлэл өгөх цагдаагийн байгууллагын 116 дугаарын утас 24 цагаар ажиллаж байгаа.
Холбоотой мэдээ