Хуурайшилтын улиралд иргэдийн сонор сэрэмж, болгоомжгүйгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гал алдах эрсдэл өндөр байгаа. Тухайлбал, өнөөдөр /2024.06.07/ уулын зам дагуу хэсэгт ил худалдаа эрхэлдэг, шорлог, хуушуурын түргэн хоолны цэгт гал гарсан байна.
Зам дагуух нэгэн шорлогны саравчинд гал гарсан байж бөгөөд галыг онцгой байдлын алба хаагчид ажиллаж бүрэн унтраажээ.
Иймд дулааны хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.