Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ оны эхнихй таван сарын байдлаар суудлын автомашины импорт хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж. Тодруулбал, импортын гол нэрийн барааны тоо хэмжээг гаргасан бөгөөд энэ статистикаар авто бензин, дизель түлш, суудлын автомашин, ачааны автомашин өндөр хувьтай гарчээ. Үүнд:
- Авто бензин 365.1 мян тонн
- Дизель түлш 669.9 мян тонн
- Суудлын автомашин 50,519 ширхэг
- Ачааны автомашин 11,864 ширхэг оруулсан байна.
Импортоор нийт 4395.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна. 2024 оны эхний тавдугаар сард улаанбуудай 72,6 мян тонн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 дахин, улаанбуудайн гурил 13,9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин тус тус өссөн байна. Харин өндөг 10,8 сая импортолсон нь өмнөх оны мөн үеэс 85.1 хувь, цагаан будаа 10,5 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувь тус тус буурчээ.

Холбоотой мэдээ