Ипотекийн зээл олголт 55 хувиар өсч, 4419 өрх байранд оров

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл олголт 55 хувиар өсч, 4419 өрх байранд оров

Ипотекийн зээл олголт 55 хувиар өсч, 4419 өрх байранд оров

Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр зээл олголт 55 хувиар өсчээ. Тодруулбал, энэ оны эхний таван сард 514.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4419 өрхөд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчийн тоо 55 хувиар өссөн үзүүлэлт аж.

Ипотекийн зээлийн хүү жилийнх нь 3-6 хувь байгаа юм. Бага хүүтэй урт хугацааны зээлд хамрагдах нь иргэдийн хувьд ашигтай. Гэвч ипотекийн зээлийн санхүүжилт хүртээмжгүй байснаас шалтгаалж, арилжааны банкууд энэхүү зээлийн хүсэлтэд дарагдаад байсан. Засгийн газар нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд шилжүүлснээр 10 мянган иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болсон. Монголбанк болон арилжааны банкууд жилд 700 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж ирсэн. Харин Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг шилжүүлснээр энэ жилийн ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их төгрөгт хүрсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж