"Өлсгөлөн тулаан" номын шинэ боть гарна

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

"Өлсгөлөн тулаан" номын шинэ боть гарна

"Өлсгөлөн тулаан" номын шинэ боть гарна

"Hunger Games" цуврал номын шинэ боть "Sunrise on the Reaping" буюу "Ургац хураалтаар мандсан нар"  2025 оны гуравдугаар сарын 18-нд гарна. Мөн шинэ боть гарсантай холбогдуулан "Өлсгөлөн тулаан" киноны шинэ анги гарах төлөвтэй байна. Энэхүү ном нь 2008 онд хэвлэгдсэн анхны "Өлсгөлөн тулаан" романаас 24 жилийн өмнөх, сүүлд гарсан  "Дуут шувуу ба могойн баллад" номоос 40 жилийн дараах түүхийг өгүүлнэ гэж "Scholastic" хэвлэлийн газар зарлалаа.

"Өлсгөлөн тулаан"-ын бүх киног гаргасан "Lionsgate" кино студи шинэ ботийг том дэлгэцээр гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийж магадгүй гэв. Найруулагчийн хувьд анхны ангиас бусад бүх анги дээр ажилласан Фрэнсис Лоуренс байхаар төлөвлөж байна. "Өлсгөлөн тулаан"-ын эхний дөрвөн боть дэлхий дахинд 100 сая гаруй хувь борлуулагдаж, олон арван хэлээр орчуулагдсан.

Зохиолч Коллинз өмнө нь Грек, Ромын домгоос сэдэвлэн зохиолоо бичдэг байсан бол шинэ номоо арай өөр зүйлээс сэдэвлэсэн. Тэрбээр Шотландын Гэгээрлийн үеийн гүн ухаантан Дэвид Хьюмээс санаа авч " Суртал ухуулга болон түүнийг удирдаж буй хүмүүсийн хүчийг судалсан бөгөөд бодит зүйл үү биш үү гэх асуултыг тусгах гэж хичээсэн" гэв.

Эх сурвалж: Sky News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж