Украиныг Европын холбоонд элсэх талаар энэ сард хэлэлцээ эхлүүлэхийг Европын комисс санаачилсэн гэж "Financial Times" сонин мэдээлэв. Тодруулбал, Унгар улс Европын холбооны тэргүүн болохоос өмнө Европын комисс Украинд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
Украин улс холбоонд нэгдэхийн тулд авлигатай тэмцэх, улс төрийн лоббиг хязгаарлах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн журам, үндэсний цөөнхийн хэрэглэдэг хэлийг хамгаалах зэрэг шаардлагатай шалгууруудыг хангаж байгааг Европын комисс Баасан гаригт зарлах болно. Мөн Молдавыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг тус өдөр хэлэлцэх аж. Үүнээс гадна Гүрж улс холбоонд элсэх сонирхолтой байсан ч гадаадын агентуудын тухай хуулийг нь Европын орнууд шүүмжилсэн. Тиймээс Гүржийг Европын холбоонд элсүүлэх асуудлыг хөндөхгүй.
Эх сурвалжын мэдээлснээр, Брюссель эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж, эхний шатны хэлэлцээг зургадугаар сарын 25-нд Унгарын ерөнхийлөгчийн өмнө хийж магадгүй. Европын холбооны өндөр албан тушаалтай дипломатч "Financial Times" сонинд хэлэхдээ, Будапешт зөвхөн Унгарчуудын төдийгүй Украин дахь бусад цөөнхийн эрх ашиг зөрчигдөж байгаад санаа зовж байна. Гэхдээ Унгарын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч болзошгүй хэлэлцээрийн талаар мэдэгдэл гаргаагүй юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ