Япон: AI хотын дарга хэвлэлийн хурал хийдэг болов

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Япон: AI хотын дарга хэвлэлийн хурал хийдэг болов

Япон: AI хотын дарга хэвлэлийн хурал хийдэг болов

Хиймэл оюун ухаан болон түүний дэлхий дахинд учруулж болзошгүй аюулын талаар сүүлийн үед их ярих болсон. Гэсэн хэдий ч Японы Йокосүка хотын дарга Кацүаки Үэчи шинэ технологийг өөрт ашигтайгаар ашиглаж байна.

Тэрбээр орон нутгийн иргэдэд мэдээлэл түгээх зорилготой хэвлэлийн бага хурлын бичлэгүүддээ хиймэл оюун ухааныг ашиглах болжээ. Хиймэл оюун ухаант ертөнцөд тэр ганц ч үг суралгүйгээр англиар ус цас ярьж байна. Дөрөвдүгээр сарын 23-нд Йокосүка хотын захиргааны хэвлэлийн бага хурлын үеэр бичлэгийг анх танилцуулсан. Англиар ярьдаггүй Кацүаки Үэчи өөрийг нь англиар чөлөөтэй ярьдаг хүн шиг харагдуулсныг маш таатай хүлээж авчээ.

"AI" хотын дарга сар бүр хэвлэлийн хурал хийх аж. Хамгийн сүүлд тавдугаар сард хэвлэлийн хурлаа хийж, хотод өрнөж буй үйл явдлуудын талаар танилцуулсан. Гэхдээ хотын захирагчийн үндсэн хэвлэлийн хурлаас ойролцоогоор 10 хоногийн дараа "AI" хотын даргын бичлэг албан ёсны "YouTube" сувагт байршина.

Йокосүка хотод Япон дахь хамгийн том АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байрладаг. Тиймээс тус хот англи хэлээр ярьдаг харилцаа холбоогоо нэмэгдүүлж, хиймэл оюун ухаанаа ашиглан англиар чөлөөтэй ярьдаг хотын даргын аватарыг бүтээхийг эрмэлзэж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж