Дайны гэмт хэрэг үйлдсэн гэх Нетаньяхуг АНУ нутагтаа урилаа

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Дайны гэмт хэрэг үйлдсэн гэх Нетаньяхуг АНУ нутагтаа урилаа

Дайны гэмт хэрэг үйлдсэн гэх Нетаньяхуг АНУ нутагтаа урилаа

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху долдугаар сарын 24-нд Конгрессын хамтарсан хуралдаанд үг хэлнэ. Тэрбээр дайны талаарх олон улсын шаардлагуудыг өөрийн болон Израилийн зүгээс тайлбарлах хандлагатай байна. Конгрессын удирдагчид Нетаньяхуг АНУ-д хүрэлцэн ирж, хууль тогтоогчдын өмнө үг хэлэхийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор урьжээ. Хуралдааны товыг Пүрэв гаригийн орой зарласан.

Израиль Газын зурваст явуулж буй хүмүүнлэгийн дайныг олон улс буруутгаж буй. Гэхдээ АНУ эртний холбоотноо дайны үеэр дэмжиж, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан Нетаньяхуг урилаа. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон " Бидэнд тулгарч буй сорилтууд, тухайлбал Иран, Орос, Хятадын хамтын ажиллагаа нэмэгдэж буй нь манай улсын болон дэлхийн эрх чөлөөт хүмүүсийн хөгжил цэцэглэлт, энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Тиймээс АНУ Израильтай эв нэгдэлтэй, тогтвортой харилцааг эрхэмлэж, ардчиллыгхамгаалж, терроризмтой тэмцэхээр Израилийн засгийн газрын үзэл бодлыг хуваалцах хэрэгтэй" гэжээ.

Конгрессын гишүүд геополитикын асуудлаас болж маргалдаж байгаа энэ үед Нетаньяхуг урисан явдал нь шүүмлэл дагуулах нь аргагүй. Үүнээс гадна тус улсын өнцөг булан бүрт Палестиныг дэмжигчид дайныг эсэргүүцэж, жагсаалаа үргэлжлүүлж байгаа. Нэг талаараа Нетаньяхуг урих болсон нь байдены Демократ намын сонгуулийн өмнөх кампанит ажилтай холбоотой байж магадгүй. Дайн эхэлснээс хойш Израилийг дэмжиж ирсэн Демократ намын хэд хэдэн хууль тогтоогчид Нетаньяхугийн тавих илтгэл нь  түүний энхийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх эсэхийг илтгэнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж