Тяньжинь боомтын асуудлаар Хятадаас тодорхой хариу ирүүлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Тяньжинь боомтын асуудлаар Хятадаас тодорхой хариу ирүүлээгүй гэв

Тяньжинь боомтын асуудлаар Хятадаас тодорхой хариу ирүүлээгүй гэв

Тяньжинь боомт дээр үүссэн асуудлын талаар Боомтийн сайд Б.Тулга өнөөдөр /2024.06.07/мэдээлэл хийлээ.


Монголын ачаа тээврийн саатал Тяньжин боомтод үүсээд буй. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон тооны чингэлгийн түгжрэл үүсээд олон хонож байна.

Боомтийн сайд Б.ТУЛГА:

-Тяньжинь боомт дээр Монгол Улсын импортын чингэлэгийн дийлэнх хэсэг бууж монгол руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжинь боомт дээр 3000-4000 чингэлэгийн буулгалт хийгддэг.

Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтийн хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлэгийг Монгол улсруу авдаг. Харамсалтай нь энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар хоёр өдөрт нэг галт тэрэг ирэх нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" гэв.

Мөн тэрбээр тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг төмөр замаар биш, авто замаар чингэлэг тээврийг татахыг уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж