Сая сая хятад хүүхдийн ирээдүйг тодорхойлдог "гаокао" шалгалт өнөөдөр эхэлж байна. Энэ жил шалгалтад бүртгүүлсэн сурагчдын тоо дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, 13.42 сая төгсөгч "гаокао" шалгалтад бүртгүүлснийг Хятадын Боловсролын яам мэдээллээ.
Хятад хүмүүс "гаокао" шалгалтыг амьдралын эхлэл гэж үзэн асар их ач холбогдол өгдөг. 50 настай ээж Жи Хайхонг л гэхэд охиндоо аз ерөөхийн тулд тод улаан өнгийн даашинз өмсөж иржээ.
Хятадад сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй дээшилж, үүнийг дагаад өндөр түвшний боловсрол эзэмших хүмүүс ч олон болжээ. Гэвч цар тахлын дараа ажилгүйдлийн түвшин өндөр болсон тул шинэхэн төгсөгчдийн орж ирж буй хөдөлмөрийн зах зээл өмнөх шигээ таатай байхаа больсон.
Өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа шалгалтын үеэр хууран мэхлэх оролдлого илэрсэн тул боловсролын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах болсон. Мөн шалгалт өгч буй хүмүүст төвлөрөх таатай орчныг бүрдүүлэхийн тулд замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, дуут дохио өгөхийг хориглодог.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ