34 дэх удаагийн дээд хэмжээний "POLA Summit" Хонгконгт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

34 дэх удаагийн дээд хэмжээний "POLA Summit" Хонгконгт эхэллээ

34 дэх удаагийн дээд хэмжээний "POLA Summit" Хонгконгт эхэллээ
Ази, номхон далайн 20 орны Хуульчдын мэргэжлийн холбоодын Ерөнхийлөгчид, удирдлагууд оролцож байгаа 34 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт (POLA SUMMIT) Хонгконгт эхэллээ. Энэ удаагийн уулзалтад Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров оролцож байна.
Энэхүү арга хэмжээ нь дэлхий дахин дахь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны тогтвортой байдал, хууль зүйн үйлчилгээний либералчлал, мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудлаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Чуулга уулзалтын өдрүүдэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг бүс нутагт өргөжүүлэх, шинэ харилцаа тогтоох сайхан боломж тохиож байгаа бөгөөд зохион байгуулагч Хонгконгийн хуулийн нийгэмлэгтэй хамтран ажиллах талаарх санал солилцжээ.
Мөн маргааш Солонгосын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ким Ён Хүүн болон удирдлагын багийнхантай нь тусгайлсан уулзалтын цаг товлоод байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж