Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар заавал хийлгэх вакцины тоонд оруулсан байдаг. Тодруулбал, энэ оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж эхлэх юм.
Зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Дархлаажуулалтын тухай хууль 10.1. Заавал хийх дархлаажуулалтад
- Сүрьеэ
- Халдварт саа /полиомиелит/
- В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан
- В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар
- А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар
- Гахай хавдар болон улаануудын эсрэг сэргийлэх тарилга зэрэг орно.
Энэхүү вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ