Европын холбооны гишүүн орнуудын 373 сая орчим хүн энэ долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн Европын парламентын сонгуульд саналаа өгч эхэллээ. Нийт 27 улсын сонгогчид Ням гариг хүртэл саналаа өгч, парламентын 720 гишүүнийг сонгоно. Шинэ парламент нь ирэх таван жилийн холбооны тэргүүлэх чиглэл, улс төрийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Орос, Украин, Газын зурвас дахь дайнаас эхлээд цагаачлал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон асуудалтай тэмцэж буй Европын холбооны хувьд энэ сонгууль нэн чухал үйл явдал юм. Хэд хэдэн оронд барууны үзэл баримтлалтай намууд ялалт байгуулна гэсэн таамаг бий.
Европын парламентын сонгууль таван жил тутамд зургадугаар сард дөрөв хоногийн хугацаатай болдог. Бүх саналыг тоолсны дараа улс төрийн нам тус бүрд Европын парламентын гишүүдийн тоог саналын хувьтай нь харьцуулан томилно. Үүнийг хэрхэн хуваарилах нь гишүүн орнуудаас хамаарна. Парламентад томилогдсоныхоо дараа Европын парламентын гишүүд Европын улс төрийн намд элсэх боломжтой. Цаашилбал, энэ нь парламент дахь бүлэгт суух боломжийг олгодог. Бүлэг том байх тусмаа парламентад нөлөөлөл нь нэмэгддэг.
Европын парламент нь Бельгийн Брюссель хотод байрладаг боловч сард нэг удаа Францын Страсбург руу нүүдэг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ