Зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийг дахин туршина

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийг дахин туршина

Зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийг дахин туршина

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолох тухай мэдээлэл олон нийтийн сонирхлыг ихэд татсан. Зарим нь нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад энэ арга чухал нөлөөтэй гэсэн бол өөр нэг хэсэг нь туулайчилж байгаа хүмүүсээ л болиулах хэрэгтэй. Энэ арга бол зохисгүй гэлцгээнэ. Тус ажлын туршилтыг өнгөрсөн гуравдугаар сард хийж байсан юм.

Туршилтын хугацаанд цөөн тооны автобусанд толгой тоолдог төхөөрөмжийг суурилуулсан байсан бол өнөөдрөөс албан байдлаар суурилуулж эхэлжээ. Гэхдээ энэ нь мөн туршилтын байдлаар тавьж байгаа төхөөрөмж аж.

Нийслэлээс жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийг автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг иргэдэд зориулж олгодог. Жил ирэх тусам энэхүү татаасын хэмжээ нэмэгдсээр байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжлэл дагуулсаар буй. Иймээс нийслэлээс татаас хэлбэрээр олгож байгаа энэхүү мөнгөн дүн хэр бодитой вэ гэдэг тооцооллыг гаргах. Мөн автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байна вэ зэрэг нарийн мэдээллийг гаргахад энэхүү толгой тоолох ажлын нэг зорилго оршиж байгаа аж. Улаанбаатарын хэмжээнд өдөр бүр 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа юм.

Хэрэв толгой тоолох төхөөрөмжийн туршилт амжилттай болбол ирэх саруудад нийт автобусанд суурилуулах ажил эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж