"The MongolZ" S зэрэглэлийн анх түрүүгээ хүртэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

"The MongolZ" S зэрэглэлийн анх түрүүгээ хүртэж чадах уу?

"The MongolZ" S зэрэглэлийн анх түрүүгээ хүртэж чадах уу?

Абу Даби хотноо цахим спортын "CS2" төрлийн "YaLLa Compass 2024" тэмцээн үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцож байгаа бөгөөд урилгаар Монголын "The MongolZ" баг өрсөлдөж байна.

Тэд А хэсгийг дөрвөн хожил, нэг хожигдолтой тэргүүлж, шууд хагас шигшээд шалгарчээ. "The MongolZ" хэсэгтээ "Sashi", "ENCE", "HEROIC", "NIP"-ийг тус тус хожсон ч сүүлийн тоглолтдоо "Astralis"-д хожигдсон. Харин В хэсгийг Бразилын "FURIA" тэргүүлж, "BetBoom" болон "Fnatic" багууд удааллав.

Хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд хагас шигшээд шалгарсан бол хэсэгтээ хоёр болон гуравдугаар байрт орсон дөрвөн баг хасагдах шатанд учраа таарав. Хасагдах шатанд Astralis-BetBoom, NIP-Fnatic гэсэн оноолт таарчээ.

Astralis-BetBoom хоёрын аль хожсон нь "The MongolZ"-той учраа таарна.

Азийн тэргүүн баг "The MongolZ" S зэрэглэлийн анхны түрүүгээ хүртэж чадах болов уу?  Сүүлийн үед тэдний форм, буудалт, тактик тун сайн байгаа. Энэ жил л гэхэд Шанхай болон Улаанбаатар болсон хоёр ч томоохон тэмцээнд түрүүлэв. Шанхайд болсон eXTRMESLAND В зэрэглэлийн тэмцээн байсан бол Улаанбаатарт болсон Nomadic Masters А зэрэглэлийн тэмцээн байлаа.

Цахим спортын тэмцээн уралдааныг S, A, B, C зэрэглэлээр ангилдаг. S зэрэглэл бол олон улсын чанартай, шагналын сан өндөр, дэлхийн шилдэг мэргэжлийн багууд оролцдог тэмцээн бол хамгийн доод С зэрэглэл нь сонирхогчдынх гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж