Сэтгэл гутралын эмийг зогсоох үед сөрөг нөлөө илрэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Сэтгэл гутралын эмийг зогсоох үед сөрөг нөлөө илрэх боломжтой

Сэтгэл гутралын эмийг зогсоох үед сөрөг нөлөө илрэх боломжтой

Сүүлийн үеийн судалгаагаар сэтгэл гутралын эсрэг эм (антидепрессант) хэрэглэхээ зогсоох үед сөрөг нөлөө илэрдэг нь тогтоогджээ. Тодруулбал, зургаан хүн тутмын нэгд нь толгой эргэх, толгой хүчтэй хатгуулж өвдөх, дотор муухайрах, мартамхай болох, нойрны асуудал зэрэг хэд хэдэн сөрөг нөлөө илэрдэг нь тогтоогдсон. "Lancet Psychiatry" форум 20 мянга гаруй өвчтөнийг хамарсан 79 туршилтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодит эм болон хуурамч эмийн нөлөөг судалсан байна.

Сэтгэл гутралын эмийг зогсоох шинж тэмдэг буюу "ADS" нь нийт өвчтөнүүдийн 56 хувьд илэрсэн байна. Мөн Берлин, Кёльн хотын их сургуулиудын хийсэн судалгаагаар 35 хүн тутмын нэг нь эмийг зогсоох үед хүнд хэлбэрийн сөрөг нөлөөнд ордог нь тогтоогдож, зарим эмийн шинж тэмдгүүд нь илүү түгээмэл байдгийг мэджээ. Албан ёсны эрүүл мэндийн удирдамжид сэтгэл гутралын эсрэг эмийн тунг гэнэт зогсоох болон тунг дутуу орхилгүйгээр үе шаттайгаар бууруулахыг зөвлөсөн. Ихэнх хүмүүс эмийг амжилттай зогсоосон байдаг тул санаа зовох хэрэггүйг мөн онцолсон байна.

Хэрэв сөрөг нөлөө илэрсэн бол нэгээс гурван долоо хоног үргэлжлэх боломжтой. Судалгааны зохиогч, Кельнийн их сургуулийн сэтгэцийн эмгэг, сэтгэл заслын тэнхимийн профессор Кристофер Бэтге эдгээр судалгаануудыг баттай болохыг мэдэгдсэн. Их Британид хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэтгэл гутралын эм болох циталопрам, сертралин, флуоксетин нь "ADS"-ийн эрсдэл багатай байсан. Харин венлафаксин гэх эм сөрөг нөлөө үзүүлэлтээрээ эхний хоёрт багтсан аж.

Сэтгэцийн эмчийн зөвлөх эмч, Хатан хааны сэтгэл мэдрэлийн эмч нарын коллежийн гишүүн доктор Пол Кидвелл сэтгэл гутралын эмээ зогсоох гэж буй хүмүүст хэд хэдэн зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр хамгийн эхэнд эмчээс зөвлөгөө авах ёстойг онцолсон. Тэрбээр :

  • Сэтгэцийн эрүүл мэндийн түүхээс хамааран өвчтөний сэтгэл гутрал дахин илрэх эрсдэл өндөр байж магадгүй
  • Зарим сэтгэл гутрал сэдрэх үед эмийн сөрөг нөлөө шиг илэрдэг
  • Сөрөг нөлөө илрэх шинж тэмдгүүдийн эсрэг эмчийн хяналт дор урьдчилан сэргийлэх боломжтой
  • Сөрөг нөлөө нь аюултай биш тул эмийг үргэлжлүүлэх шаардлагагүй
  • Сэтгэл гутралын эмчилгээний давуу болон сул талыг заавал эмчтэй зөвлөлдөх ёстойг онцолсон байна.

Англид найман сая гаруй хүн сэтгэл гутрал, айдас түгшүүр, хий үзэгдэлтэй-компульсив эмгэг болон бусад өвчний эсрэг антидепрессант эм ууж байна. Энэ тоо таван жилийн өмнө нэг сая гаруй байжээ. Сэтгэл гутрал нь хүн бүрд өөр өөрөө хэлбэрээр илэрдэг. Зарим хүмүүсийн бүтээмж буурч, аливаа зүйлд идэвх сонирхолгүй болдог.  Харин зарим нь бусадтай харилцах харилцааны тал дээр асуудал үүсэх, бие махбодын хувьд бусад эрхтэн систем өвчлөх ч тохиолдол бий. Сэтгэл гутралын үед олон төрлийн шинж тэмдэг илрэх бөгөөд заримдаа арилж, хэсэг хугацааны дараа дахин илэр ч болдог.  Мөн хүүхэд, эмэгтэй, эрэгтэй хүмүүст дараах байдлаар өөр хоорондоо ялгаатай шинж тэмдэг илэрнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж