Дагагчдаа "худалддаг" инфлүүсерүүдээс татвар авъя!

Хуучирсан мэдээ: 2024.06.07-нд нийтлэгдсэн

Дагагчдаа "худалддаг" инфлүүсерүүдээс татвар авъя!

Дагагчдаа "худалддаг" инфлүүсерүүдээс татвар авъя!

Сүүлийн үед урлаг соёлын "од"-доос гадна нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай инфлүүсерүүд хүч түрэн гарч ирсэн. Тэд сонгууль дөхөхөөр нийгмийн сүлжээнд улам идэвхжиж, эхнээсээ улс төрийн үзэл бодлоо илэрхийлж буй. Тэдний энэ үйлдэл харамсалтай нь олон мянган дагагчийнхаа урмыг нь хугалж, шүүмжлэл дагуулаад байна. Дуучин, тамирчин, жүжигчин, худалдаа эрхлэгч гээд хэн ч байсан олон мянган дагагчдад үлгэр дууриалал үзүүлж байгаа бол нийгэмдээ хариуцлага хүлээж, улсдаа татвар төлөх хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм. Учир нь тэд  дагагчдаа "худалдаж" өндөр ашиг олдог хүмүүс. Олон нийтийн сүлжээнд 200-300 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаа хийдэг гэх мэдээлэл цацагдсан.

Олон улсад олны танилуудыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдол бий. Ингэхдээ инфлүүсерүүд улс төрийн үзэл бодлоо зарлахдаа улстөрч буюу хувь хүний тухай хоосон магтаж ярихгүйгээр энэ хүн ийм ажил хийх гэж байгаа, энэ хүний үйл хэрэг ийм зарчимд суурилдаг учраас дэмждэг гэдгээ ил тод нээлттэй хэлдэг.

Гэтэл Монголын нөлөөлөгчид дагагчдаа худалдаж, тэдний улс төрийн сонголтод буруугаар нөлөөлж, амьдралаар нь тоглож байгаад иргэдийг бухимдуулж байгаа юм.

Сошиал медиа платформын хэрэглээ нь  маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, өдрөөс өдөрт цэцэглэж байгаа шинэ төрлийн бизнес юм. Монголын хүн амын 2.2 сая нь  фэйсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг гэх статистик байдаг. Үүнээс 205 мянга нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж.  Саяхныг болтол монголчууд инфлүүсер, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлүүсер болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна.

Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй тэдгээр инфлүүсерийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болсон.

Монголын инфлүүсерүүдийн үг бүхэн үнэн биш. Улс төрийн сонголтоос гадна өнгөрсөн хугацаанд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч цөөнгүй гарсан. Өндөр үнэтэй мэс засал, баталгаатай, баталгаагүй гоо сайхны үйлчилгээг бусдад санал болгосон нь эцэстээ хэн нэгний амь нас, эрүүл мэндэд аюул учруулбал яах вэ. Хагалгааг даагаагүйнх нь хохь болж хохирч, инфлүүсерүүд харин дараагийнхаа ашиг орлогыг хайн баталгаатай бус энэ төрлийн үйлчилгээг цэцэглүүлсээр л суух уу. Өнгөрсөн хугацаанд гоо сайхны өндөр эрсдэлтэй хагалгаанд орж, зуурдаар хорвоог ор хугахисон харамсалтай тохиолдлууд хэд, хэд гарсныг та бүхэн мэднэ. Жишээ татвал, 2019 онд "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон 29 настай эмэгтэй нас барсан хэрэг гарч байв.

Мөн "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн бий. Тухайн иргэн дээрх эмнэлэгт хандсан шалтгаан нь инфлүүсерийн сурталчилгаанд итгэсэн. Гэвч хагалгаа хийлгэснээс хойш нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алдаад буй. Энэ талаар өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийж, “Миний үйлчлүүлэгч нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөр нэхэмжилж байна” гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

Инфлүүсерүүд ээ, өөрийг тань хүндэлж, үлгэр дууриалал авч буй дагагчдаа хайрлах сэтгэлтэй хүнлэг байя.
Баталгаатай, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, түүнийгээ өөрөө хэрэглэж үзэж, үйлчилгээг нь авч, үр дүн гарсан мэтээр худал ярьж, бусдын эрүүл мэндийг золиос болгож, хэтэвчээ зузаалдаг мөнгө цагаан, нүд улаан үйлдлээ зогсоо. Хохирогчдоос хэн нэг нь өөрийн тань зар сурталчилгаанд итгээд гоо сайхны хагалгаан орсноос болж, хохирлоо гээд хуулийн байгууллагад хандахыг байг гэх газаргүй. Энэ тохиолдолд инфлүүсер та ч хариуцлага үүрч мэднэ. Нөгөөтэйгүүр, энэ асуудалд охид, бүсгүйчүүд өөрсдөө ч хэрсүү байхгүй бол инфлүүсер бүрийн үг үнэн гэж итгэвэл өөрсдөө л хохирч үлдэхийн олон жишээ сургамж үлдээж буйг анхааралдаа авах цаг нь хэдийнэ болсон шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж