Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орсны дараа сошл орчинд уулын замын саяхан зассан зам нь урсчихлаа. Нүглийн нүдийг гурилаар хуурдаг, чанаргүй юм хийдэг, улсын хөрөнгөөр тоглож байна гэх мэтчилэн шүүмж өрнөсөн билээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Гэрэлтогтохоос тодрууллаа.
“Интернэт орчинд бичигдсэн ташаа мэдээлэл. Замын ажил бүрэн дуусаагүй байна. Эвдрэлтэй хэсэгт шууд асфальт бетон хучилт хийдэггүй. Эхлээд эвдрэл дээр нь бэхэлгээний үе хийж янзалдаг. Энэ ажил буюу тэгшилгээний үеийн ажил дууссан. Эвдрэл гэмтлийг тэгшлэх ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүй байх үүднээс оройн цагаар хийсэн. Үргэлжлүүлэн /2024.06.06/-ны 23:00 цагаас эхлэн Хөдөө аж ахуйн уулзвараас яармагийн гүүр хүртэлх Богд уулын арын замыг зургадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Ингэхдээ асфальт бетон хучилтын ажлыг хийж дуусгана. Тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг ирэх даваа гаригт буюу зургадугаар сарын 10-ны 06:00 цагт нээнэ"гэв
Холбоотой мэдээ