Хар тамхины хэргээр холбогдсон этгээдүүдийн талаар ЦЕГ-аас өнөөдөр /2024.06.06/ мэдээлэл хийлээ.
Олон нийтийн сүлжээнд нэр бүхий хаягнаас хар тамхи хэрэглэдэг байсан болон худалдан борлуулдаг хүмүүсийн талаар ярьж буй иргэний бичлэг цацагдсан. Түүний ярианд нэр дурдагдсан этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газраас шалгаж эхэлсэн эсэх талаар ЦЕГ-ийн Хар тамхитай тэмцэх газраас тодрууллаа.
-Цахим орчинд нэр бүхий хаягнаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон бусад хүмүүсийн талаар ноцтой зүйл ярьсан. Түүний ярьсантай холбогдуулан хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж үнэн үү?
-Тухайн хүний талаар тус мэдээлэл, лайв дээр хар тамхи хэрэглэсэн гэсэн асуудал яригдаагүй. Зөвхөн хар тамхи хэрэглэдэг байсан гэх нэр дурдагдсан хүмүүс шалгагдаж байна. Тухайн мэдээллийг гаргасан нэр бүхий иргэн АНУ-д амьдардаг гэдгийг тогтоосон. Ярьсан мэдээллүүдэд нь анализ хийж, хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг, зарж борлуулдаг байсан гэж нэр дурдагдсан хүмүүсийг шалгахаар гэмт хэргийн бүртгэлд бүртгэн авч, холбогдох шалгалтын ажиллагааг одоогоор явуулж байна.
Холбоотой мэдээ