Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр /2024.06.06/ 16:00 цагийн орчимд түр зуурын аадар бороо орсон. Хүчтэй аадар борооны үеэр машины дээр мод унасан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад түр зуурын аадар борооны улмаас иргэн эд хөрөнгөөрөө хохирсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэв.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ