Нарны соронзон шуурга зургадугаар сарын 6-нд дахиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

Нарны соронзон шуурга зургадугаар сарын 6-нд дахиж магадгүй

Нарны соронзон шуурга зургадугаар сарын 6-нд дахиж магадгүй

Нарны гадарга дээр үүссэн хүчтэй дэлбэрэлтийн улмаас плазмын урсгал нь дэлхийн бөмбөрцөгт хүрэх үзэгдлийн соронзон шуурга гэдэг. Соронзон шуурганы нөлөөгөөр радио тасалдах, аврора гэрэл үзэгддэг.  "NASA"-гийн "spaceweather.com" сайтын мэдээлснээр, тавдугаар сарын 27-нд "AR3664" нарны толбоноос үүссэн шуурга нь "X2.8" ангиллынх байсан. Энэ нь сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн хүчтэй соронзон шуурга байсан. Учир нь  "X" ангилал нь хүчтэй нарны цацрагыг илтгэдэг ба наран дээрх аварга том дэлбэрэлтүүд нь сансарт эрчим хүч, гэрэл, өндөр хурдтай бөөмсийг илгээдэг аж. Тухайн үед нарны шуурганы улмаас богино долгионы радио тасалдсан боловч  дэлбэрэлтээс үүссэн титмийн массын ялгаралт (CME) нь манай гаригт нөлөөлөөгүй.

Үүнээс гадна,  зургадугаар сарын 6-нд "AR3664" нарны толбоноос үүсэн соронзон шуурга дэлхийн бөмбөрцөгт хүрэх төлөвтэй байна. Шинжлэх ухааны салбарынхан энэ удаагийн шуурганаас эмээж байгаа бололтой. Учир нь дэлбэрэлт гарах бол дэлхийд сөргөөр нөлөөлөхүйц өөр нэг геомагнит шуургыг үүсгэж болзошгүй юм.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж