Улаанбаатар хот 3х3 сагсан бөмбөгөөр амьсгалах өдрүүд ирлээ. Олон улсын хоёр ч тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн цувралын Улаанбаатарын тэмцээн өнөөдөр/2024.06.06/ эхлэх бол дэлхийн цувралын Улаанбаатар Мастерс тэмцээн Бямба гаригт эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд Монгол, Австри, Хятад, Украин, Тайланд, Филиппиний багууд оролцоно. Монголын шигшээ баг А хэсэгт Украин, Монголын залуучуудын шигшээ баг, Филиппинтэй нэг хэсэгт орсон бол В хэсэгт Австрийн залуучуудын шигшээ баг, Хятадын залуучуудын шигшээ баг, Австри, Тайландын багууд оржээ.
Тэмцээн өнөөдөр 14:00 цагаас Монгол, Филиппиний тоглолтоор эхэлнэ.
Тэгвэл Бямба гаригт 3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын улирал үргэлжилж, дэлхийн Их дуулгын ээлжит тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд оролцох юм. Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор багууд өрсөлдөнө. Мөн Сербийн ҮБ Хуишин НИ, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швейцарын Лозанн тэргүүтэй чансааны тэргүүн багууд оролцоно.
Холбоотой мэдээ