Арабын нэгдсэн Эмират улсын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч "Emaar Properties" компани Дубай их дэлгүүрийг 408 сая ам.доллараар өргөтгөх болсныг мэдэгдлээ. Дубай их дэлгүүр нь нийт 1,200,000 m2 хэмжээтэй бөгөөд дэлхийн хамгийн том дэлгүүрүүдийн нэг юм. Хэрэв шинээр өргөжих бол 240 гаруй бренд дэлгүүр, хоолны өргөн сонголттой ресторантууд нээгдэнэ. Дубай их дэлгүүр нь дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагийн зэргэлдээ оршиж, дээд амжилт тогтоосон усан оргилууртай. Мөн дэлхийн хамгийн том худалдааны төв дэхь аквариум, дижитал урлагийн музейтэй бөгөөд 155 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс, Олимпийн наадам зохион байгуулах хэмжээний мөсөн гулгуурын талбай, 26 кино театртай. "Emaar Properties"-ийн үүсгэн байгуулагч Мохамед Алаббар " Их дэлгүүрийг өргөтгөх болсон нь дэлхийн хамгийн их зочидтой газруудыг нэгээр нэмнэ" гэж тодорхойлжээ.
Өнгөрсөн жил Дубай урьд өмнө байгаагүй их жуулчдыг хүлээн авсан. Үүний зэрэгцээ Дубай их дэлгүүрт 105 сая хүн үйлчлүүлсэн нь 2022 оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Төлөвлөж буй өргөтгөл нь хот аялал жуулчлалын эдийн засагт хөрөнгө оруулах бодлогийн нэг хэсэг юм. Дэлхийн хэмжээнд тоосго болон жижиглэн худалдаанs үзүүлэлт буурч байна. Гэхдээ Араын нэгдсэн Эмират улсын жижиглэн худалдааны зардал өнгөрсөн онд 14 хувиар өссөн. Энэ нь голчлон хувцас загварын зардал өнгөрсөн оны мөн үеэс 31 хувь, ерөнхий жижиглэн худалдаа 16 хувь, амралт зугаалга 15 хувиар өссөнтэй холбоотой гэж Мажид Аль Футтайм группын жижиглэнгийн эдийн засгийн жилийн тайланд дурджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ