“ Мишээл вокинг стрийт”-д Монголын хамгийн анхны цэцгийн фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

“ Мишээл вокинг стрийт”-д Монголын хамгийн анхны цэцгийн фестиваль болно

“ Мишээл вокинг стрийт”-д Монголын хамгийн анхны цэцгийн фестиваль болно

Монголын анхны аялал жуулчлалын гудам “”Мишээл вокинг стрийт”-д зургадугаар сарын 8, 9-ийн өдрүүдэд Flower festival Mongolia2024 зохион байгуулагдах аж. Энэхүү фестивал нь цэцэг ургамлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, сонирхогчдыг нэгтгэсэн Монголдоо анх удаа болж буй арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Иймд тус фестивалийн талаар “Мишээл вокинг стрийт”-ийн ерөнхий менежер Б.Батцомирлогоос тодрууллаа.


-Мишээл вокинг стрийт “Flower festival Mongolia 2024 арга хэмжээг зохион байгуулах болсон талаар

Мишээл вокинг стрийт нь Мишээл сити төслийн нэг хэсэг. Мишээл сити нь Мишээл вокинг стрийт, Мишээл экспо, Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн, Мишээл резиденс зэрэг 15 дэд төвийг үе шаттай бүтээн байгуулж байгаа томоохон төсөл. Эдгээр дэд төвүүдийн үйл ажиллагаа нь олон нийтийн төвлөрлийг бий болгож, тэр дундаа амралтын өдрүүдээр иргэд Мишээл экспод болж буй үзэсгэлэн үзэх, Мишээл вокинг стрийтийн 10 гаруй ресторанаар үйлчлүүлэх, Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнгээр зочлох зэргээр хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иймд бид энэ амралтын өдрүүдээр зорин ирж байгаа гэр бүлүүд, цэцэг, ургамал сонирхогчдод зориулан “Ойм ногоон урлан” – тай хамтран Flower festival Mongolia -2024 арга хэмжээг Мишээл вокинг стрийтийн дотор талбайд зохион байгуулах гэж байна.                                       

Сүүлийн жилүүдэд хотжилттой холбоотойгоор нийгмийн стресс нэмэгдэх болсон. Харин цэцэг, ургамал нь дотоод агаарын чанарыг дээшлүүлэхээс гадна стресс бууруулах, сэтгэл санаа тайвшруулах, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлдэг. Иймд цэцгийн соёлыг дэлгэрүүлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, экологийн боловсрол олгох, цэцгийн салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх, нийгмийн стрессийг бууруулах, бусад улс орнуудын цэцэг ургамлын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус фестивалийг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Цэцгийн фестивальд онцлох ямар арга хэмжээ төлөвлөсөн талаар хуваалцвал?

Фестивальд бүх төрлийн  баглаа цэцэг, таримал цэцэг, ургамал, ургамлан тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 1500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн 50%  хүртэл хямдралтай үнээр худалдаалагдана. Тэгэхээр таримал цэцэг, ургамал тарих гэж байгаа, ургамлан тохижилт хийхээр төлөвлөж байгаа бүхий л хүмүүс цэцгийн фестивальд ирээд нэг дороос мэдээлэл, зөвлөгөө авах, худалдан авалт хийх боломжтой юм

Цэцгийн фестивалийн үеэр ургамал тарих арчлах сургалт, цэцгэн титэм урлах, террариум урлах зэрэг олон төрлийн сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн цэцгийн фестивалиас худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдийг Мишээл вокинг стрийтийн ресторан, киоскууд урамшуулал үзүүлж дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал таримал цэцэг худалдан авсан үйлчлүүлэгч бүрд Жуманжи ресторан 20%-ийн хямдралтай үйлчилнэ. Мөн цэцгийн фестивалиас худалдан авалт хийсэн үйчлүүлэгчдээс өдөр бүр 10 азтан шалгаруулна гэх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна. Иймд цэцэг, ургамалд сонирхогч хүн бүрийг Flower festival Mongolia -2024-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Фестивалийн талаарх мэдээлэл: https://www.facebook.com/events/771560145161254

Мэдээлэл авах утас: 99907392, 96023777

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж