Швед: Согтууруулах ундааны үйлдвэрт зочилсон хүн бүрийг уух юмаар дайлна

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

Швед: Согтууруулах ундааны үйлдвэрт зочилсон хүн бүрийг уух юмаар дайлна

Швед: Согтууруулах ундааны үйлдвэрт зочилсон хүн бүрийг уух юмаар дайлна

Швед болон Финланд нь согтууруулах ундааны тал дээр Европын орнуудаас хамгийн хатуу хууль, журамтай. Согтууруулах ундааны эрхийг ихэвчлэн төр нь эзэмшдэг боловч дүрмээ сулруулжээ. Стокгольмын эрх баригчид "фермийн худалдаа" гэх шинэ төслийг санаачилсан. Энэ нь согтууруулах ундаа үйлдвэрлэгч компани, газарт зочилсон хүн бүрт тус газраас нь үнэгүй уух юмаар дайлах тухай юм. Харин Финландын парламент хүнсний дэлгүүрүүдэд борлуулагдах согтууруулах ундааны хэмжээг 5.5 хувиас 8 хувь болгож нэмсэн байна. Швед, Финландад согтууруулах ундааг зөвхөн төрийн өмчит дэлгүүр эсвэл тусгай зөвшөөрөлтэй баар, ресторанаас худалдаж авч болно. Тус хоёр улс нь  Европын холбооны цорын ганц архины монополь улс юм. Олон жилийн турш үргэлжилсэн хатуу дүрэм нь Нордикийн уламжлалын нэг хэсэг бөгөөд нийтийн эрүүл мэндийн ашиг сонирхлын үүднээс хэрэглээг хязгаарлах зорилготой байсан.

Финландын парламентын гишүүд исгэсэн ундааны тухай шинэ хуулийг батлахад 120 гишүүнээс 80 нь дэмжсэн бол Христийн ардчилсан намын бүх гишүүд эсэргүүцсэн байна. Хууль тогтоомжийг эсэргүүцэж буй нам нь архины хэрэглээ нэмэгдэхээс эмээжээ. Мөн өөрсдийнхөө эсэргүүцлийг хүмүүсийн эрүүл мэндтэй холбон тайлбарлажээ. Ирэх долоо хоногоос эхлэн тус улс илүү олон тооны согтууруулах ундааг худалдах юм. Гэхдээ үүнд нэрмэл ундаа хамаарахгүй.

Шведийн баруун төв засгийн газар согтууруулах ундааг үйлдвэрлэгч газруудад зочилсон хүмүүст бага хэмжээгээр худалдан авах боломжийг олгожээ. Ингэснээр бизнес эрхлэгчдэд туслах зорилготой гэж үзэж байна. Засгийн газрын сайдууд "сайхан дурсамж" үлдээхэд уг хууль туслана гэв. Хэрэв шинэ хууль дүрэм нь батлагдах бол 2025 оноос эхлэн хэрэгжинэ. Гэхдээ хоёр орны шинэ хуулийг Европын комисс хянаж, өрсөлдөөний хуульд нийцэх эсэхийг шийдвэрлэнэ. Эхний байдлаар Финланд улсын шинэ хуулиас нэрмэл ундааг хассан шийдвэрийг комисс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж