G-Dragon KAIST их сургуульд зочин профессороор ажиллана

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

G-Dragon KAIST их сургуульд зочин профессороор ажиллана

G-Dragon KAIST их сургуульд зочин профессороор ажиллана

Дуучин G-Dragon буюу Квон Жи-Ён Өмнөд Солонгосын шилдэг их дээд сургуулиудын нэг болох KAIST-ийн механик инженерийн тэнхимд зочин профессороор уригджээ. Тэрбээр 2026 он хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаандаа манлайллын сэдвээр лекц уншиж, KAIST-ийн бакалавр, магистрын оюутнуудад соёлын арга хэмжээ зохион байгуулах аж. 

Big Bang хамтлагчийн ахлагч G-Dragon саяхан KAIST-ийн спорт цогцолборт зохион байгуулагдсан "Innovate Korea-2024" арга хэмжээний үеэр албан тушаалын гэрчилгээгээ авчээ. G-Dragon хэлсэн үгэндээ "Шинжлэх ухааны олон суут хүмүүсийн өлгий болсон KAIST-д зочин профессороор томилогдсон нь нэр төрийн хэрэг" гэжээ.

G-Dragon зочин профессорын хувиар манлайллын лекцүүдээр дамжуулан дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчийн хувьд туршлага, амьдралаа хуваалцахаар төлөвлөж, оюутнуудад ертөнцийг үзэх алсын хараа, ойлголтыг өгөхийн зэрэгцээ өөрсдийн салбартаа анхдагч болох урам зориг, сорилтуудыг өгөхөөр төлөвлөж байна.

Хэдий түүний лекц унших тов тодорхой болоогүй ч энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ. Нэмж дурдахад тэрбээр соёлын арга хэмжээ зохион байгуулж, KAIST-ийг олон улсын хэмжээнд сурталчлахад хувь нэмрээ оруулах аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж