Засгийн газартаа бярдуулсан парламент баяртай!

Засгийн газартаа бярдуулсан парламент баяртай!

Засгийн газартаа бярдуулсан парламент баяртай!

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент өчигдөр отгон чуулганаа хуралдууллаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан гэж спикер Г.Занданшатар өөрсдийгөө магтав. Үнэхээр иргэд, олон нийт, улс орны хэмжээнд үр дүнгээ өгөх ажил хэрэгч парламент байсан эсэхийг иргэд хэлэх биз.

МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН БУС АВЛИГАЧДЫН БАЯНБҮРД БОЛОВ

Найм дахь удаагийн УИХ ажил хэрэгч парламент байсан уу, авлигач, хулгайч парламент байсан уу гэдэг нь асуултын тэмдэг. Түүхэндээ хамгийн их хулгай, луйвар, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, хоригдсон, шалгагдсан, бүрэн эрхээсээ татгалзсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүдтэй парламентаар нэрлэгдэж үлдэх нь нэгэнт тодорхой болсон. Сүүлийн найман жилд авлигын индекс 50 байраар, ардчиллын индекс 20 байраар ухарсан үзүүлэлт монголчуудын төдийгүй дэлхийн улс орнуудын санааг зовоож байна.

Цагтаа ардчиллын баян бүрд гэгддэг байсан Монгол Улс өнөөдөр “авлигачдын баян бүрд” болчихсон. Хөгжлийн банкны, нүүрсний, эмийн, ашигт малтмалын лицензийн, ногоон автобусны гэх мэт дуулиант  хулгай, луйврын хэргүүд эхнээсээ ил болсон. Энэ бол ам, ажил алд дэлэм зөрж байгаагийн тод илрэл.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ БИШ ҮРГЭЭВ

Монголд гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгцээ биш бүр шаардлага тулгарсан. Эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх гэх мэт чихэр шиг үгийг УИХ-ын гишүүд тоть шиг давтдаг. Харамсалтай нь энэ удаагийн парламент хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хуруугаа биш хошуугаа л хөдөлгөлөө. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо шинэчилж, өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлаа давтахгүй байх талаар ам мөчиг өгч, гадны хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж авчирж байгаад, улайхгүй худлаа ярьсан УИХ, Засгийн газрын гишүүд бий.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төслийг хав дарж, дараагийн парламент руугаа шилжүүлсэн нь Х.Баттулга гэж хүний хэрүүл, талцлаас айсных ч биз. Гудамжинд байсан Х.Баттулга УИХ-ын даргатай уулзсаны дараахан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нь Г.Занданшатар хойшлуулсан юм.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадны нэг ч томоохон компани Монголд хөрөнгө оруулаагүй. УИХ-ын гишүүд хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байгааг хүлээн зөвшөөрч, Оюутолгойгоос өөр олигтой хөрөнгө оруулалтын төсөл нэрлэж хэлж чадаагүй.  Гэтэл “Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга хэмжээ, баялгийн реформ хийж, далд эдийн засгийг ил болгосон, системийн авлигатай хийсэн тэмцлийн үр дүнд 2016 онд дөнгөж 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 2016 онд 3681 ам доллар байсан бол 2023 оны эцэст 5875 ам. доллар боллоо. Төрийн албан хаагчийн цалин 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээг нэмснээр дундаж тэтгэвэр 785.000 төгрөг болсон” гэх спикерийн үг хадны цуурай мэт сонсогдов.

Татвар төлөгч иргэдийн татвараас бүрддэг төсвийн мөнгийг халамжийн мөнгө болгож гар, хөлийн салаагаараа урсгаж цалин, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, санал авах оноо болгон ашигласан. Төсвийн орлого 2016 онтой харьцуулахад 4 дахин нэмэгдэж 27 их наяд төгрөгт хүрсэн.

Гэтэл улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд хэрэгтэй нэг ч үйлдвэр, нэг ч дорвитой бүтээн байгуулалт хийгдээгүй байна. Үүнээс өөр гунигтай түүх эдийн засгийн ямар нэгэн бодлоготой улс оронд байхгүй л баймаар…

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОВ

Энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд төрийн ордон эзгүйрч, төрийн ажил хамгийн их цалгардсан. Хаврын чуулган үргэлжилсэн гурван сарын хугацааны талаас илүү хувьд нь гишүүд ордонд суух нь бүү хэл орондоо ч орох завгүй тойрогтоо гүйлдэж, сонгогчидоо тойглосон. УИХ-ын чуулганы дэг бүрэн алдагдаж, хууль машиндах процесс үргэлжилсэн. Хууль тогтоомжийн хууль зөрчиж олон хууль батлагдсан гэдгийг Ардчилсан намын гишүүд шүүмжилсэн ч, нэгэнт олонх болсон намын гишүүдийн өмнө тэд хүчгүйдсэн. Тухайлбал, Өчигдөр хуралдсан УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталсан юм.  Ар араас нь дуржигнатал уншиж, алх цохих тэр мөчид парламентын гишүүдийн баталсан хууль иргэдийн, улс орны хувь заяаг шийдэж байдаг. Гэтэл УИХ-ын чуулганаар ямар хууль, хэрхэн ямар процессоор батлагдаж байгаа талаар иргэдэд ямар ч ойлголт алга. Харин УИХ-ын гишүүдэд иргэд, олон нийтэд баталж байгаа хуулийнхаа талаар ойлгуулах сонирхол ч алга, сөхөө ч алга.

Яг ийм олон нийтийн хараа хяналт суларсан үед хуулийн хулгай, цоорхой гардаг гашуун түүх олон бий.

ТӨР ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ, ҮҮРЭГ ЁСТОЙ АЧААГАА МАЛЧДЫН НУРУУНД ТОХОВ

Сонгуулийн жилийн өмнө Монгол орон даяар зуд болсон нь улстөрчидөд зол болов. Өнгөрсөн хаваржин иргэдийн зовлон бэрхшээлийг ойлгодог, энэрэнгүй сэтгэлтэн болж хөдөө орон нутгаар хөдлөн гулд дахицгаасан. Зарим нь машин маниулдаж, зарим нь машин татаж, хунгарласан цас ухаж, хоёр гурван боодол өвс зоож гүйсэн. Сүүлдээ малчин өрхөөс өөр хүн Монголд амьдардаггүй мэт аашилсан. Зарим нь малчны зээлийг бүгдийг нь тэглэх санаачилга гаргаж байхад, зарим нь хүү багатай урт хугацаатай зээл олгох санаачилга гаргав. “Мэдсэн бол хэдэн мал аваад хөдөө амьдрах минь яал аа” гэж бодогдтол авсан даа. Малчин хүний хөдөлмөр хүнд, малчдын амьдрал, эдийн засгийн боломж тааруу байгаа нь малын түүхий эд үнэгүйдсэнтэй шууд холбоотой. Малын арьс, шир түүхий эд боловсруулах үйлдвэр барих талаар дэндүү олон жил ярьсан даа.

Дарханд ганц сайхан үйлдвэртэй болох горьдлого байсан ч талаар нэг болсон. Балгас гэхэд хэцүү, барилга гэхэд ч хэцүү болчихсон байж байна. Малчиддаа үнэхээр хайртай, малчдынхаа эдийн засгийн эрх чөлөөнд санаа зовдог бол түүхий эдийг нь үнэд хүргэж, экспортод гаргах, боловсруулах, угаах үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх нь хууль тогтоох байгууллага болоод түүнийг хэрэгжүүлэгч Засгийн газрын чухал үүрэг.

Гэтэл “Монголын тусгаар тогтнолын нэг бат тулгуур болсон Монгол малчин,  монгол мал, Монголын газар нутаг-бэлчээрийн харилцан шүтэлцээг хангах шинэ эрх зүйн орчныг тогтоолоо. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар мал аж ахуйн салбар хэрэглээний биш, үйлдвэрлэн бүтээгч, хөгжлийн салбар болох шинэ замд шилжинэ. Малчдынхаа ахуй амьдрал, үйл ажиллагааг төрөөс дэмжих урт, богино хугацааны бодлого эдгээр хуулиар тодорхойлогдсон. Үр дүн эхнээсээ гарч, малчид зээлээ хойшлуулж, хоршоод хөнгөлөлттэй зээл авч, “Шинэ хоршоо” хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна” гэж чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга Г.Занданшатар хэлнэ лээ. МАН-ынхны нүдэнд малчдаас өөр хүн харагддагүй нь энэ.

Эцэст нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай зэрэгцэн орших ёстой. Гэтэл харилцан хяналт тавих нь бүү хэл өвөр түрүүндээ орж, өөр хоорондоо хуйвалддаг болсон.  УИХ-ын дөрвөөс дээш гишүүд давхар дээлтэй байж болохгүй талаар Үндсэн хуульдаа оруулж өгсөн ч өөрсдийн эрх мэдлийн төлөө дан дээлийг давхар болгон өөрчилсөн. Төрийн эрх мэдлийн гурвалжинг тэд л юу ч биш болголоо.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaWebber 2024-06-06 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaWashington 2024-06-06 188.130.137.105

Харуулах боломжгүй.

Avatar

KristiNystrom 2024-06-06 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-06-06 46.8.192.94

Харуулах боломжгүй.

Avatar

KimPearson 2024-06-06 46.8.193.49

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaMills 2024-06-06 109.248.166.53

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieRobinson 2024-06-06 188.130.136.111

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseFrazier 2024-06-06 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSchultz 2024-06-06 194.35.113.200

Харуулах боломжгүй.

Avatar

NancyRosinski 2024-06-06 46.8.155.71

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFlynn 2024-06-06 46.8.23.49

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAlexander 2024-06-06 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

MandyHall 2024-06-06 188.130.143.71

Харуулах боломжгүй.

Avatar

Jackie 2024-06-06 188.130.188.34

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBryant 2024-06-06 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSosa 2024-06-06 46.8.156.2

Харуулах боломжгүй.

Avatar

TinaMarie 2024-06-06 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAnderson 2024-06-06 188.130.137.245

Харуулах боломжгүй.

Avatar

RoseDavis 2024-06-06 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMikkelsen 2024-06-06 46.8.23.213

Харуулах боломжгүй.

Avatar

LeilaniMartin 2024-06-06 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

AatiyahHaynes 2024-06-06 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBrownlee 2024-06-06 188.130.128.57

Харуулах боломжгүй.

Avatar

JodiMitchell 2024-06-06 188.130.137.40

Харуулах боломжгүй.

Avatar

SherryLarge 2024-06-06 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLee 2024-06-06 109.248.204.137

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFigueroa 2024-06-06 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

KristenGriffin 2024-06-06 188.130.129.180

Харуулах боломжгүй.

Avatar

WendyHain 2024-06-06 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

DominiqueMiles 2024-06-06 194.32.229.115

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferAlexander 2024-06-06 185.181.245.214

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaElmore 2024-06-06 45.87.253.15

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaOrtiz 2024-06-06 109.248.204.199

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyJackson 2024-06-06 45.87.252.186

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaThompson 2024-06-06 213.226.101.187

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaSmith 2024-06-06 45.11.21.101

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPerez 2024-06-06 46.8.222.156

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-06 66.181.184.114

үнэхээр өнөөдрийн өнгийг харуулсан бичвэр байна, гарчиг энэ тэр бол бас лайтай өгсөн байна шүү маш ирээдүйтэй сайн сэтгүүлч эмэгтэйд илүү сайн нийтлэл бичихийг хүсье

Avatar

LisaHall 2024-06-06 46.8.16.248

Харуулах боломжгүй.

Avatar

DeborahMartin 2024-06-06 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaHall 2024-06-06 45.84.176.134

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMonette 2024-06-06 45.81.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaWhite 2024-06-06 109.248.15.94

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyThompson 2024-06-06 46.8.157.209

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaSmith 2024-06-06 188.130.142.92

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-06 202.126.94.116

Маш сайхан яг бодит байдлыг нүдэн харагдтал дүрсэлсэн нийтлэл болжээ Сэтггүлч эмэгтэйд цаашдын ажилд нь амжилт хүсье

Avatar

JenniferSmith 2024-06-06 109.248.15.17

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneLighteyez 2024-06-06 109.248.142.162

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyThomas 2024-06-06 45.81.136.24

Харуулах боломжгүй.

Avatar

SherryJohnson 2024-06-06 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-06-06 202.55.191.194

гэрийн г***й нохой хээрийн боохой той нийлвэл бүүр аймаар болох байх харин ч дотороосоо тэмцэж зориг гаргаж байгаа ОЮУНЭРДЭНЭД баяраллаж байна амжилт

Avatar

TheresaSagdalen 2024-06-06 46.8.157.251

Харуулах боломжгүй.

Avatar

ToriDaniels 2024-06-06 188.130.136.174

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBoyd 2024-06-06 109.248.13.187

Харуулах боломжгүй.

Avatar

LizHart 2024-06-06 46.8.23.132

Харуулах боломжгүй.

Avatar

AmySandoval 2024-06-06 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

JillMartinez 2024-06-06 46.8.17.105

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyTan 2024-06-06 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

SashaWilliams 2024-06-06 95.182.124.71

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-06 103.57.92.243

МОНГОЛД ТАРАХ ЁСТОЙ НАМ НЬ АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН АЛУУРЧИД ХУЛГАЙЧДЫН НАМАНЦАР АН МӨНӨӨС МӨН. ХЭРЭГ ДЭЭРЭЭ НАМ БИШ. ДАХИН ГАРЧ ХУЛГАЙ ХИЙНЭ ГЭЖ ГОРЬДОЛТГҮЙ. ҮҮНИЙГЭЭ Ч МЭДЭЭД ЗОХИОМЛООР ҮЙМЭЭН ДЭГДЭЭДЭГ УЛАМЖЛАА ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙГАА БУСУУ

Avatar

Нэргүй 2024-06-06 202.126.90.215

Ашгүй далд орж дээ.

Avatar

SusanLee 2024-06-06 45.90.196.51

Харуулах боломжгүй.

Avatar

ЗОЧИН 2024-06-06 49.0.135.63

МАН ЫГ ЭНЭ СОНГУУЛИАР ГАРГАХГҮЙ БАЙХАД Л ДАРААГИЙН ИХ ХУРАЛ БОЛООД ЯВЧИХНА БҮХ БУЛАЙ ЭНЭ НАМЫГ ТАРААХААС ШАЛТГААЛНА.

Avatar

Нэргүй 2024-06-06 80.148.22.12

Hutsaarai ajilgui avilga avch chadahgui8 jil laaz ushigluud hezuu baiv uu? AN nam dagaj hooloo olj iddeg novnuuddaa

Avatar

Зочин 2024-06-06 103.212.116.53

Дараачийн парламентад үлгэр жишээ болохоор сайн парламент байсан.Сонсгол зэрэг олон шинэ өөрчлөлт гаргасан.

Avatar

LauraBarlow 2024-06-06 46.8.22.205

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-06-06 139.5.216.150

Танай сайт бодит үнэнийг яаж ч гуйвуулах гээд нэмэргүй, иргэд тийм юманд хууртдаг цаг нь өнгөрсөн. Элбэгдорж шигээ хошгоруулна гэж санаж байгаа бол бүтэхгүй. Хошгордог үе нь дууссан. УИХ засгийн газартайгаа хамтарч олон булхай лужйврыг илрүүлэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлснээр нүүрсний хулгайн, хөгжлийн банкны, ногоон автобусны, эмийн гээд олон сонсгол зохион байгулагдаж ард бид луйварчдын үнэн нүүр царайг таньсан. Та нар яаж ч харлуулах гээд Монгол улсын түүхэнд бичигдээд үлдэх фактууд

Avatar

Нэргүй 2024-06-06 66.181.181.107

Бэрхийн нэг золбин галч авчирч Жонхуугийн хүүхэлдэй болгочихоод өөрсдийгөө засагласан гээд гуцахаа л больчих. Аугаа их шуналын тулам Жонхуу наад магтаад байгаа мулгуу юмыг чинь баруун зүүнгүй төрсөн ах нэртэй Хэрээ Баатараар нь хорыг найруулж та нарыг удирдан чиглүүлж байхад засаглалаа ч гэх шиг…Хол очиж гуц.Хүрэлсүх гэж тэнэг нь хүртэл ҮХЦ-ийн дүгнэлтээр Жонхууд барьцаалагдчихсан. Юунд ч хөдөлж энэ улс орны амьдралд оролцох нь битгий хэл хааяа нэг гарч ирж сэгсэлздэг. Ийм л төрхтэй 4 жилийг

Avatar

Иргэн 2024-06-06 139.5.216.150

Чам шиг юмнууд үхэж далд орвол Монгол улс хөгжих юм байгаа юм даа

Avatar

Нэргүй 2024-06-06 202.126.88.176

Чам шиг үхээрүүд үхэж далд ороосой. Данхаа аваад далд ор муу фсда минь

Avatar

Нэргүй 2024-06-06 202.55.191.130

яг л бодит үнэнийг бичжээ, энэ байдлаараа бид сэхэхгүй ээ

Avatar

Нэргүй 2024-06-06 139.5.218.146

Олонх болсон намын тэргүүн засаг толгойлдог ёс байхад, бас дээр нь гишүүд давхар дээл өмсөж сайд болдог хууль байхад УИХ дандаа л засгийнхаа дор байна. Дээр нь жагсаалтаар баахан мөнгөтэй микробууд орж ирэхээр бүр сайхан юм болж, авилга, луйвар хязгааргүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Харин ч Оюун-Эрдэнэ зөв хүн тулдаа засаг сайн ажиллаа. Өөр хүн бол яах ч байсан юм билээ…Улс орныг самарчихаад АНУ руугаа зугтаадаг зам гарчихсан биз дээ?

Avatar

Нэргүй 2024-06-06 202.9.41.1

УИХ-ын гишүүдийг 126 болгодо сонгуулийг хуулийг баталсан нь буруу байсан.

Avatar

Зочин 2024-06-06 101.44.81.22

Түүхэнд байгаагүй хамгийэ новшын засаг болж үлдэнэ.

Avatar

Сэтгүүлчээ 2024-06-06 202.21.96.212

Парламентийн ЗАСАГЛАЛ сонгож байгаа УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР нь ТОМ байдийм шт!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж