"The MongolZ" дэлхийн чансааны №8 "HEROIC"-ийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

"The MongolZ" дэлхийн чансааны №8 "HEROIC"-ийг буулган авлаа

"The MongolZ" дэлхийн чансааны №8 "HEROIC"-ийг буулган авлаа

НЭМЭЛТ:

"YaLLa Compass"-ийн хоёр дахь өдрийн тоглолтууд эхэллээ. А хэсгийг тэргүүлж буй Монголын "The MongolZ" баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэтэй "HEROIC" багийг 13-9 гэсэн харьцаатай хожиж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж байна.

"The MongolZ" гурван хожилтой хэсгээ итгэл төгс тэргүүлж байгаа бол "HEROIC" хараахан хожил байгуулж амжаагүй явна. "The MongolZ" өнөөдөр 22:00 цагаас "Ninjas in Pyjamas"-тай, шөнийн 01:00 цагаас "Astralis"-тай тус тус тоглоно.


Абу Даби хотноо цахим спортын "CS2" төрлийн "YaLLa Compass 2024" тэмцээн өчигдөр/2024.06.05/ эхэллээ. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцож байгаа бөгөөд урилгаар Монголын "The MongolZ" баг өрсөлдөж байна.

"The MongolZ" өчигдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо хийлээ. Эхний тоглолтоо Даниас шинээр гарч ирж буй баг болох "Sashi Esport"-ийн эсрэг хийж, нэмэлт цагт 16-14 гэсэн харьцаатай хожив. "Mirage" дээр болсон тоглолтод "The MongolZ"-оос Techno болон mzinho нар багаа үзүүлэлтээрээ тэргүүлсэн бол "Sashi Esport"-оос Lucky, Cabbi хоёр сайн тоглолоо.

Удаах тоглолтоо саяхан багтаа өөрчлөлт, шинэчлэлт хийсэн "ENCE" багийн эсрэг хийж, 13-7 гэсэн харьцаатай хожиж, хоёр дахь ялалтаа байгуулжээ. "Nuke" дээр болсон тоглолтод "The MongolZ" эхнээсээ илүү явсаар хожив.

Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар "The MongolZ" А хэсгийг "Ninjas in Pyjamas" багийн хамтаар зургаан оноотой тэргүүлж байна. Харин В хэсгийг "Complexity" болон "BetBoom Team" тэргүүлж буй.

Өнөөдөр "The MongolZ" хэсгийн үлдсэн гурван хүнд тоглолтоо хийнэ. Тодруулбал, 16:00 цагаас "HEROIC"-той, 22:00 цагаас "Ninjas in Pyjamas"-тай, шөнийн 01:00 цагаас "Astralis"-тай тус тус тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж