Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Хамастай гал зогсоох тохиролцоо байгуулах эсвэл засгийн эрхээ хадгалах гэсэн хоёр сонголттой тулгараад байна. Гэхдээ тэрбээр алийг нь ч сонгохгүй, зайлсхийх гэж хичээж байгаа бололтой.
Хэдэн сарын турш Нетаньяху Хамасын гал зогсоох шаардлагыг "элийрэл" гэж буруутган, Газын зурваст байнгын гал зогсоох талаар бодохоос ч татгалзаж, олон улсын шаардлагыг үл тоомсорлож ирсэн. Түүнийг засгийн газрын албатууд нь Биби гэж хочилдог бөгөөд зөвлөх асан Авив Бушинский нь "Биби одоо гарах гарцгүй, буланд шахагдаж байгаа мэт байна" гэжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Байденыг дурсаж, "Байден Бибиг жинхэнэ төрхөө гаргаж ирэхийг шаардаж, мөнгө ярих нь баараггүй" гэв.
Мөн Израилийн тавьсан хамгийн сүүлийн саналд Хамас нааштай хандаж буй энэ үед Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир болон эвслийн хэт барууны бусад гишүүд Ерөнхий сайдыг дарамтлаад амжжээ. Хэрэв Нетаньяху энх тайвныг эрхэмлэх аваас хэт барууны гишүүд болон Бен Гвир засгийн газраас гарч, түүнийг сүйрүүлнэ гэсэн. Баруун жигүүрийн сүрдүүлгийн дунд Нетаньяху хамгийн сүүлийн үеийн гал зогсоох саналыг дахин боловсруулахыг хичээж, тэдэнд гэрээний нөхцөл нь Байдены тодорхойлсон шиг биш гэдгийг ойлгуулах гэж хичээж байна. Байден сүүлийн саналыг дайныг зогсоох арга зам гэж шууд тодорхойлсон. Гэсэн хэдий ч Нетаньяху Хамасыг устгахаас нааш Израиль дайныг зогсоохгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Нетаньяху Кнессетийн Гадаад хэрэг, аюулгүй байдлын хороонд “Бид өөрсдийн нөхцөлийг хангаагүй байхад гал зогсоохыг зөвшөөрсөн гэх мэдэгдэл худал” гэж мэдэгджээ.
Тэрбээр саналын хоёр дахь шатанд дурдсан байнгын гал зогсоох тухай болон эхний шатанд Израиль, Хамас хоёрын хэлэлцээр хийх шаардлагатай нөхцлүүдийг энэхүү мэдэгдлээрээ үгүйсгэжээ. Байдены мэдэгдсэнээр, гурван үе шаттай санал нь барьцаалагдсан хүмүүсийг суллахын хажуугаар Газын зурваст бүрэн гал зогсооно. Гэвч Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч "Байден Израилийн Хамаст тавьсан саналыг бүрэн тайлбарлаагүй. Зөвхөн жижиг хэсгийг нь дурдсан" гэжээ. Мөн “Барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөх зорилгоор дайныг түр зогсооно. Дараа нь бид цаашдын яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. АНУ-ын ерөнхийлөгчийн олон нийтэд танилцуулаагүй өөр нарийн ширийн зүйлс бий" гэсэн байна.
Түүнчлэн барьцаалагдсан хүмүүсийг бүгдийг суллах хүртэл, Газын зурвас Израильд "аюул заналхийлэхээ" болих хүртэл, Газа дахь Хамас бүлэглэлийн "засаглал болон цэргийн чадавхыг" устгах хүртэл Израиль гал зогсоохоос татгалзаж байгааг хэвлэлийн төлөөлөгч дахин мэдэгдэв. "Эдгээр нөхцөл биелэгдэхээс өмнө Израиль байнгын гал зогсоохыг зөвшөөрнө гэх ойлголт нь эхлэл биш юм. Энэ бол сонголт биш" гэж хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.
Баруун жигүүр
Гал зогсоох хэлэлцээр болон засгийн газрын оршин тогтнох гэх сонголт хийхээс зайлсхийхийн тулд хэт барууны үзэлтэй сайд нарыг итгүүлэх гэсэн Нетаньяхугийн хүчин чармайлт өнөөг хүртэл бүтэлгүйтсэн. Бен Гвирын хувьд Нетаньяхугийн ажлын алба түүнд хэлэлцээрийн төлөвлөгөөг үзүүлэхээс татгалзаж байгаа ба ерөнхий сайдад нуух зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Бен Гвир болон Сангийн сайд Безалел Смотрич засгийн газраас гарна гэж сүрдүүлсэн хэвээр байвал Нетаньяху нүднийх нь өмнө биеллээ олж эхэлж буй хоёр сонголтын аль нэгийг нь хүчээр сонгох шаардлагатай.
Сөрөг хүчний удирдагч Яир Лапид гал зогсоох тохиролцоонд хүрч, засгийн газрыг эрх мэдэлд байлгах "аюулгүйн сүлжээ"-г Нетаньяхуд санал болгосон. Гэхдээ энэхүү "аюулгүй сүлжээ" нь гал зогсоох хэлэлцээр хэрэгжсэний дараа эрт сонгууль явуулах түлхүүрийг Лапидэд өгөх болно. Тиймээс сүүлийн найман сарын турш үргэлжилсэн шиг Нетаньяху улс төрийн оршин тогтнолоо хадгалахын тулд дайныг үргэлжлүүлснээр бүх зүйл төгсөж магадгүй.
Нетаньяху энэ жил улс төрийн гол өрсөлдөгч Бенни Ганцыг анх удаа 36-30 харьцаатайгаар илүүрхсэн. Түүний хувьд улс төрийн замнал нь сайжирсан ч засгийн газар нь оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэсэн сонголттой тулсан. Нетаньяхугийн улс төрийн байр суурь сайжирсан нь дотооддоо Израилийн хамгаалагч гэж хэлэгдсэнтэй холбоотой. Гэхдээ олон улсын хувьд тэрбээр дайны гэмт хэрэгтэн. Үүний зэрэгцээ, Нетаньяху Газын зурваст урт хугацааны стратеги төлөвлөөгүйгээс болж Ганц дайны танхимаас гарна гэж сүрдүүлсэн нь баруун жигүүрийн ерөнхий сайдыг гэх дэмжлэг буурсантай холбоотой.
Израилийн 11-р суваг телевизээс явуулсан санал асуулгаар Израилийн олон нийт гал зогсоох хэлэлцээрийг 40 хувь дэмжиж байгаа бол 27 хувь нь эсэргүүцэж, 33 хувь нь мэдэхгүй байна.
Хэрэв Нетаньяху дайныг үргэлжлүүлэх нь илүү давуу талтай гэж бодож байгаа бол Байдены өнгөрсөн долоо хоногт хэлсэн үг нь Нетаньяхуг энэ сонголтыг хийхэд хүргээгүй. Тэрбээр засгийн газрын баруун жигүүрээс ирэх дарамтыг арилгахын тулд дайныг үргэлжлүүлнэ. Байдены хувьд өнгөрсөн долоо хоногт "Израильд дайныг хязгааргүй үргэлжлүүлэхийг уриалсан хүмүүс байгааг би мэднэ. Зарим нь засгийн газрын эвсэлд багтдаг. Гэхдээ би Израилийн удирдлагад ямар ч дарамт шахалт ирсэн хэлэлцээрийн ард гарахыг уриалсан" гэж хэлжээ.
Нетаньяху дайныг зогсоох нөхцөл "өөрчлөгдөөгүй" гэж удаа дараа мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департамент "Израиль Байдены дэвшүүлсэн саналыг дагаж мөрдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэв. Мэттью Миллер хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр гал зогсооход саад болж байгаа цорын ганц зүйл бол Хамас" гэжээ.
Гэхдээ нэг гол асуулт нь Хамас Нетаньяхуг одоо тулгараад байгаа сонголтоо хийхийг албадах уу? Эсвэл Газа дахь Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар Нетаньяхуд өөрийн гараар зугтах гарц санал болгох болов уу?
Хамасын хувьд Байдены хэлсэн гал зогсоох Израилийн саналыг нааштай хүлээж авсан ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Сүүлчийн санал нь байнгын гал зогсоох тодорхой замыг санал болгож байгаа ч Хамасын бүх шаардлагыг хангах боломжгүй хэвээр. Хамас энэ тал дээр буулт хийхээс татгалзаж, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах бол Нетаньяхуг дэгээнээс нь салгаж, Газад дайн үргэлжлэх болно.
Эх сурвалж: CNN, BBC
AmandaWebber 2024-06-06 188.130.185.36
Харуулах боломжгүй.
KristinaWashington 2024-06-06 188.130.137.105
Харуулах боломжгүй.
KristiNystrom 2024-06-06 46.8.14.161
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-06-06 46.8.192.94
Харуулах боломжгүй.
KimPearson 2024-06-06 46.8.193.49
Харуулах боломжгүй.
MirandaMills 2024-06-06 109.248.166.53
Харуулах боломжгүй.
CarrieRobinson 2024-06-06 188.130.136.111
Харуулах боломжгүй.
DeniseFrazier 2024-06-06 46.8.22.65
Харуулах боломжгүй.
LisaSchultz 2024-06-06 194.35.113.200
Харуулах боломжгүй.
NancyRosinski 2024-06-06 46.8.155.71
Харуулах боломжгүй.
JulieFlynn 2024-06-06 46.8.23.49
Харуулах боломжгүй.
LauraAlexander 2024-06-06 185.181.247.46
Харуулах боломжгүй.
RobinMitchell 2024-06-06 109.248.204.216
Харуулах боломжгүй.
MandyHall 2024-06-06 188.130.143.71
Харуулах боломжгүй.
Jackie 2024-06-06 188.130.188.34
Харуулах боломжгүй.
ChristineBryant 2024-06-06 188.130.129.197
Харуулах боломжгүй.
KarenSosa 2024-06-06 46.8.156.2
Харуулах боломжгүй.
TinaMarie 2024-06-06 45.87.253.175
Харуулах боломжгүй.
AmyAnderson 2024-06-06 188.130.137.245
Харуулах боломжгүй.
RoseDavis 2024-06-06 109.248.14.112
Харуулах боломжгүй.
StephanieMikkelsen 2024-06-06 46.8.23.213
Харуулах боломжгүй.
AatiyahHaynes 2024-06-06 109.248.142.174
Харуулах боломжгүй.
NancyBrownlee 2024-06-06 188.130.128.57
Харуулах боломжгүй.
JodiMitchell 2024-06-06 188.130.137.40
Харуулах боломжгүй.
SherryLarge 2024-06-06 45.86.1.66
Харуулах боломжгүй.
LisaLee 2024-06-06 109.248.204.137
Харуулах боломжгүй.
JessicaFigueroa 2024-06-06 46.8.23.86
Харуулах боломжгүй.
KristenGriffin 2024-06-06 188.130.129.180
Харуулах боломжгүй.
WendyHain 2024-06-06 188.130.136.87
Харуулах боломжгүй.
DominiqueMiles 2024-06-06 194.32.229.115
Харуулах боломжгүй.
JenniferAlexander 2024-06-06 185.181.245.214
Харуулах боломжгүй.
AmandaElmore 2024-06-06 45.87.253.15
Харуулах боломжгүй.
AngelaOrtiz 2024-06-06 109.248.204.199
Харуулах боломжгүй.
PamelaThompson 2024-06-06 213.226.101.187
Харуулах боломжгүй.
JuliaSmith 2024-06-06 45.11.21.101
Харуулах боломжгүй.
AshleyPerez 2024-06-06 46.8.222.156
Харуулах боломжгүй.
LisaHall 2024-06-06 46.8.16.248
Харуулах боломжгүй.
DeborahMartin 2024-06-06 46.8.212.29
Харуулах боломжгүй.
MonicaHall 2024-06-06 45.84.176.134
Харуулах боломжгүй.
SusanMonette 2024-06-06 45.81.136.201
Харуулах боломжгүй.
YolandaWhite 2024-06-06 109.248.15.94
Харуулах боломжгүй.
BrittanyThompson 2024-06-06 46.8.157.209
Харуулах боломжгүй.
AndreaSmith 2024-06-06 188.130.142.92
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-06-06 109.248.15.17
Харуулах боломжгүй.
SuzanneLighteyez 2024-06-06 109.248.142.162
Харуулах боломжгүй.
TiffanyThomas 2024-06-06 45.81.136.24
Харуулах боломжгүй.
SherryJohnson 2024-06-06 46.8.23.87
Харуулах боломжгүй.
TheresaSagdalen 2024-06-06 46.8.157.251
Харуулах боломжгүй.
ToriDaniels 2024-06-06 188.130.136.174
Харуулах боломжгүй.
AmandaBoyd 2024-06-06 109.248.13.187
Харуулах боломжгүй.
LizHart 2024-06-06 46.8.23.132
Харуулах боломжгүй.
AmySandoval 2024-06-06 188.130.129.197
Харуулах боломжгүй.
JillMartinez 2024-06-06 46.8.17.105
Харуулах боломжгүй.
StaceyTan 2024-06-06 45.81.136.103
Харуулах боломжгүй.
SashaWilliams 2024-06-06 95.182.124.71
Харуулах боломжгүй.
SusanLee 2024-06-06 45.90.196.51
Харуулах боломжгүй.
BOH 2024-06-06 112.72.10.170
fuck israel
LauraBarlow 2024-06-06 46.8.22.205
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-06 66.181.160.97
Ил дайнаа зогсоогоод л далд дайнд шилжчихээр л болоо шдээ .. ХАМАСийн удирдагч нарыг нэг нэгээр нь , шөнө дөлөөр хусж унагаагаад л болоо шд..
MeghanJohnson 2024-06-06 188.130.137.158
Харуулах боломжгүй.