Тяньжин боомтод 7000 орчим контейнер гацсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос тодруулахад, “Цахим орчинд нийтлэгдсэн Тяньжин боомтод олон тооны чингэлгүүд гацсан тухай мэдээлэл үнэн.
Өнөөдрийн байдлаар 5450 чингэлэг Монгол Улс руу гарахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар энэ тоо 6000 хүрсэн.
Нөхцөл байдал хүнд болж эхэлж байна. Зургадугаар сарын эхээр Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд наашаа гараагүй хүлээгдэж байгаа. БНХАУ-ын Тяньжин боомт- Замын Үүд чиглэлд хэвийн үед 1.5-2 галт тэрэг ачигддаг байсан бол 2024 оны гуравдугаар сарын сүүлээс Монгол Улс руу орж ирэх импортын галт тэрэгний тоо тодорхойгүй шалтгааны улмаас нэг өдөр өнжөөд буюу хоёр хоногт нэг ачигдах үгүйтэй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь цаашлаад Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл үүсэх шалтгаан болж байна.Тяньжин боомтоос Монгол Улс руу орж ирж байгаа чингэлгүүд 80-90 хоног хүлээгдэж байна. БНХАУ-ын холбогдох байгууллагуудын өгсөн албан бус мэдээллээр БНХАУ-аас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй гэсэн мэдээлэл байна. Манай холбоонд тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа 77 гишүүн байгууллага манайд бүртгэлтэй байдаг. Тэр утгаараа бид салбар яамтай холбогдон уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд эхний ээлжид хурдан татах шаардлагатай хүнсний бараа болон эм эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай татах жагсаалтыг хятадын талд өгсөн. Хүсэлтийг эхний байдлаар хүлээж авсан ч тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна" гэв.
Холбоотой мэдээ