Жороо морины уралдаанд морио түрүүлгэсэн уяачид цол чимэг олгоно

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Жороо морины уралдаанд морио түрүүлгэсэн уяачид цол чимэг олгоно

Жороо морины уралдаанд морио түрүүлгэсэн уяачид цол чимэг олгоно

УИХ гишүүн Ш.Адьшаа Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 1960 оноос эхлэн Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 13-ны өдөр жороо морины баярыг тэмдэглэж ирсэн. 2022 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуульд жороо морийг уралдуулж болно гэсэн хуулийн заалтыг оруулсан. Хэдий тийм боловч жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол чимэг олгохтой холбоотой зохицуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. Тиймээс хуулийн төсөлд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачдад улс, аймаг, сумын цол, чимэг олгох зохицуулалтыг тусгасан. Хууль батлагдсанаар Үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжилж ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлж, жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх зэрэг ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм. Уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд долоон сарын 1-ээс хэрэгжиж эхлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж