Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байх “Баян” өндөгний үйлдвэрийн аж ахуйд /2024.06.04/-ний өдөр гал гарч шувууны үйлдвэрийн есөн сэндвичэн агуулахын дөрөв нь шатсан. Мөн өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртсөн байна. Галд өртсөн НВЦ группийн “Баян” өндөгний үйлдвэр нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос өндөгний үнийг нэмэхгүй ажиллахаа мэдэгдэж байна гэжээ.
Холбоотой мэдээ