Орос оролцоогүй энхийн бага хурал бол цагийн гарз

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Орос оролцоогүй энхийн бага хурал бол цагийн гарз

Орос оролцоогүй энхийн бага хурал бол цагийн гарз

Украины энхийн бага хурал ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Швейцарьт болно. Тус бага хуралд оролцохгүй гэдгээ зарим улс орон мэдэгдсэн. Энэ уулзалт тодорхой зорилгогүй учир тэдний татгалзаж буй шалтгаан ойлгомжтой гэж Кремль мэдэгдэв. Мөн Оросгүйгээр уг уулзалтыг зохион байгуулах утгагүй хэрэг гэлээ. Энхийн бага хуралд 100 гаруй улс орон, байгууллага оролцох болсон ч Оросыг уриагүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Энэ бол утгагүй үйл ажиллагаа, энэ бол хоосон зугаа. Уулзалт тодорхой үр дүнд чиглээгүй нь илт байна. Тиймээс олон улс орон цагаа үрэхийг хүсэхгүй байгаа" гэжээ.

Хятад оролцохгүй гэх мэдэгдлийг Оросын тал таатай хүлээж авсан. Оросын парламентын дарга Вячеслав Володин Мягмар гаригт энэ мэдэгдлийг телеграмдаа сэтгэл хангалуунаар онцолжээ. Саудын Араб ч бас оролцохгүй гэх мэдээлэл хэвлэлд гарсан ч албан ёсоор байр сууриа илэрхийлсэн зүйл алга байна. "Энэ нь Саудын Арабын бүрэн эрхийн хэрэг" гэж Песков хэлжээ.

НАТО-гийн хэд хэдэн орон сүүлийн үед өөрсдийнх нь нийлүүлсэн зэвсгээр Оросын дотоод бай руу цохилт өгөх зөвшөөрлийг Украинд өгсөн. Энэ шийдвэр нь дайныг дэлхийн хэмжээний мөргөлдөөн болгож өргөжүүлэх эрсдэлтэйг Путин анхааруулжээ.

ОХУ-ын хувьд Украины нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг хяналтдаа аваад буй. Энэхүү шинэ бодит байдал дээр үндэслэн яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн юм. Харин Украины хувьд Оросын бүх цэргийг бүрэн гаргаж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээхэд л энх тайван тогтоно гэж үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж