Тяньаньмэний талбайд болсон ардчиллыг дэмжигч жагсаалыг Бээжингийн засаг захиргаа хүчээр дарсны 35 жилийн ойн үеэр Хонгконгийн эрх баригчид дөрвөн хүнийг баривчилжээ. Баривчилгааг Мягмар гаригт хийсэн байна. Хонгконгд жил бүрийн зургадугаар сарын 4-ний өдөр хядлагын үеэр амиа алдсан оюутан залуусыг дурсаж, цэцэрлэгт хүрээлэнд иргэд цуглардаг байжээ. Гэвч тус хүрээлэнгийн эргэн тойронд хамгаалалтыг чангатгасан. Засгийн газраас арга хэмжээ авсны улмаас 2019 оноос хойш дурсгалын арга хэмжээг зохион байгуулаагүй.
Хонконгийн цагдаагийн ажилтнууд 23-68 насны дөрвөн хүнийг баривчилсан гэж мэдэгдлээ. Тэдний дунд байсан 68 настай эмэгтэйг өнгөрсөн гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулсан байна. Тухайн эмэгтэй Хонгконгийн эрх баригчид, Хятадын засгийн газрыг үзэн ядах зорилгоор гудамжинд уриа лоозон барьсан гэж цагдаагийн алба мэдэгджээ. Эрх баригчид мөн өөр таван хүнийг, түүний дотор нэг япон хүнийг цагдаагийн хэлтэст хүргэжээ. Эдгээр баривчлагдсан хүмүүсийг сайтар шалгаж, сануулга өгснөөр сулласан аж.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ