Куба улстай түлхүү анагаах ухааны салбарт хамтран ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Куба улстай түлхүү анагаах ухааны салбарт хамтран ажиллаж байна

Куба улстай түлхүү анагаах ухааны салбарт хамтран ажиллаж байна

Монгол-Куба улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр /2024.06.05/-нд боллоо. Бүгд найрамдах Куба Улсын ЭСЯ-наас зохион байгуулсан уулзалтад Элчин сайд Хорхе Феррер Родригес Куба улсын нийгэм-эдийн засгийн талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааны боломжуудын талаар ярьсан юм. Тэрбээр, хоёр улс анагаах ухаан, биотехнологи, худалдаа, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариаланд бордоо, эм бэлдмэл нийлүүлэх зэрэг чиглэлээр түлхүү хамтран ажиллах боломжтой гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Куба улс байгаль орчинд сөрөг нөлөөгүй био бордоо, био тэжээл үйлдвэрлэн ХАА, газар тариалангийн салбарт хэрэглэдэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авч, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарт ашиглах боломжтой. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах замаар лиценз болон технологи шилжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг  Элчин сайд тодотгож байна. Түүнчлэн одоогийн байдлаар Монгол-Куба хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа санасаныг бодоход бага түвшинд байна. Монголын хэдхэн компани Куб улсаас бүтээгдэхүүн оруулж ирдэг. Хоёр улс анагаах ухааны салбарт түлхүү хамтран ажиллаж байна. Куба улсад жил бүр гурван оюутанг тэтгэлгээр суралцуулдаг уламжлалтай бөгөөд энэ оноос оюутны тоог 5 болгон нэмэгдүүлсэн байна. Эдгээр оюутны дөрөв нь анагаахын чиглэлээр суралцаж байгаа аж.

Цаашид хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж байгааг мөн энэ үеэр тодотгосон юм. Учир нь Куба улс Карибын тэнгисийн бүс нутагт, хамгийн том арал дээр оршдог учир энэ тэнгисийг тойрсон Яамайк, Гайана, Барбадос, Тринида Тобаго зэрэг улс руу тус улсаар дамжин аялахаас гадна  нийслэл Хавана хот болон Сантиаго, Сиэнфуэгүс хотод олон улсын тэнгисийн аяллын круз хөлөг онгоц болон завины зогсоолуудтай учраас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж өргөн хүрээнд байгааг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж