Ираны цэргийн зөвлөх Израилийн агаарын цохилтоор нас барав

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Ираны цэргийн зөвлөх Израилийн агаарын цохилтоор нас барав

Ираны цэргийн зөвлөх Израилийн агаарын цохилтоор нас барав

Сирийн Алеппо хотын ойролцоо Даваа гаригийн үүрээр Израиль агаараас довтолсон. Энэ довтолгооны үеэр Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын зөвлөх Саид Абияр амиа алджээ. Израилийн тал Алеппо хотын ойр орчмын хэд хэдэн цэгийг онилж, агаараас довтолсон талаар Сирийн хэвлэлд мэдээлэв.

Израиль, Иран хоёр бие биенийхээ газар нутагт урьд өмнө хэзээ ч байгаагүй шууд дайралт хийж, Ойрхи Дорнод томоохон дайны ирмэгт ирснээс хойш хоёр сарын дараа энэхүү халдлага боллоо. Иран дайралтын хариуд Израилийн зүг нисгэгчгүй онгоц, пуужин харважээ. Израиль хариуд нь дахин цохилт өгсөн ба ингэхдээ Ираны цэргийн томоохон баазыг онилсон байна.

Абияр нь дөрөвдүгээр сараас хойш Израилийн довтолгоонд өртөж амиа алдсан Исламын хувьсгалт гвардийн корпусын анхны гишүүн болж байна. Түүний амь үрэгдсэн нь дөрөвдүгээр сард болсон хурцадмал байдал давтагдах вий гэх болгоомжлолыг үүсгэв.

Сирид 2011 онд иргэний дайн дэгдсэнээс хойш Башар аль-Асадыг дэмжих зорилгоор Иранаас тус улсад цэргийн зөвлөхүүдээ илгээх болсон.

Өмнө нь Израилийн арми Дамаск дахь Ираны элчин сайдын яамны байрыг бөмбөгдөж, хэд хэдэн командлагчийг хөнөөсөн байж болзошгүй гэж сэжиглэгдсэн. Тухайн халдлагын үеэр Исламын хувьсгалт гвардийн корпусын Сири, Ливаны харилцааг хариуцдаг командлагч амиа алджээ. Энэ явдлын дараа Иран мэдэгдэл хийж, "Израиль улс манай ашиг сонирхолд халдах бүрт хариу арга хэмжээ авна. Стратегийн тэвчээрийн эрин үе дууслаа" гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж